Монгол номынхоо хажуугаар япон хэл дээрх номоо уншсаар л байгаа. Яахав нэг ном эхлүүлээд нэлээд хугацаа шаарддаг ч.
Дээхэн орж ирсэн ном. Монгол далбаа харагдахаар нь сонирхож дэлгээд, тэр чигтээ зээлээд сар гаран уншсан.
Гадаадад ажилладаг япон хүүхнүүдийн тухай тэмдэглэл. Бас л сонирхолтой санагдсан шүү.
Монголд ажилладаг япон хүүхэн нь ноос ноолуураар занималддаг юм билээ. Танилаг гэдэг компанитай.
Нэрээр нь хайгаад үзэхээр цахим хуудас нь гараад ирэх байх.
Тус бүрдээ тухайн газраа сайтар судлаад л зоригтой алхам хийсэн байгаа юм.
Хальт өөртэйгөө харьцуулж энэ тэр. Зориг зүрх муутай юм аа би ч бас...
Өөрийн төлөө биш бусдын эрх ашгийн төлөө гүйгээд байна л даа гэж авахгүй юу. Хэ хэ. Бусад гэдэг нь ойлгомжтой биз? Гэр бүл үр хүүхэд...
Та нар минь л хичээдэг юм шүү дээ. Амжилт хүсье өө...
0 件のコメント:
コメントを投稿