2019年12月10日火曜日

Хагацашгүй

Сүүлийн үеийн зохиол бүтээлээс яаж хоцрохов. Яаж ийгээд л олж уншихыг бодно шүү дээ.
Цүнхлээд явахад амар байсан. Хэ хэ. Тэс хөндлөн сэтгэгдэл бичдэг гэнэ ээ.

За яадаг юм. Мөн гаргаж ирээд уншихад амар, жижигхээн. Ккк

Номын тухай мэдмээр байвал энд тэнд сэтгэгдэл их яваа байх өө. Олж уншина биз дээ.

Ямартай ч би уншсан шүү гэж нотолно оо гэж.

Олон олон сэтгэгдлүүдийн дундаас Д.Болортуяагийн тэмдэглэл таалагдсан. Сонин, авцалдаагүй, үнэмшилгүй санагдсан зүйлсээ дурдаад "зөв" шүүмжилсэн байсан.

Жаахан маамаатай байж ингэж их ном уншиж амжуулсан нь ижий минь хажууд байсны л ач гавъяа шүү дээ. Даанч буцаад удаж байна аа.

Эндхийн халуунаас айгаад л буцсан. Буцсан нь ч болсон доо. Халуунд даралт энэ тэр гээд л асуудал үүсэх магадлал өндөр юм билээ.

Аав минь 3 сар нь болонгуут л ар гэр минь хэцүүдлээ гээд буцаж, ижий минь үлдээд бидэндээ маш их нэмэр тус болсон ачтан байгаа юм. Одоо ч бид хааяа сандралдахаараа эмээг нь дуудъя аа л гэдэг юм. Хи хи.

Энэ мэтчилэн уншсан номныхоо зургийг оруулаад явна аа. За тэгээд СБА шүү. Ккк.

2 件のコメント:

  1. сайн уу? даанч таг байсан яагаад блогоо байхгүй болгочихоо вэ? зөндөө их сонин сайхантай байгаа юм байна, надаар намммм тайван тул бичих ч юм алга даа ккк

    返信削除
  2. Сайн, харин их удаан таг болчихлоо.

    Бичих зүйл олоод бич ээ, солонгосхүмүүсийн амьдрал хэв маяг гээд л, сургуулийнхаа оутнуудын тухай гээд л. Хайвал зөндөө байгаа шүү дээ. хэхэ

    返信削除