Ээ Гончигсумлаа минь.
Сонин ном. Биш ээ, агуулга нь сонин...
Бас зузаан ном шүү. Уншихыг хүсч байгаа бол тэвчээр шаардана шүү. Хэ хэ.
Зохиолч энэ зохиолоо зөгнөлт гэж үздэг гэсэн.
Ирээдүйд үр хүүхэд гаргаж чаддаггүй эмэгтэй хүмүүс ихсэнэ. Өмнөөс нь үр хүүхдийг нь тээж төрүүлдэг тусгай эмс бий болно. Түүнийг нь шивэгчин гэнэ.
Үргүй болчихсон эрчүүд байхыг үгүйсгэхгүй ч энэ талаар ярих нь хориотой...
Нээрээ ч ирээдүйд ийм зүйл хүлээж байгаа юм биш байгаа гэж бодох үе гарна. Аймаар...
Хараахан уншиж дуусаагүй байгаа. Овоо зузаан, жаахан маамаатайгаа зууралдангаа уншиж буй тул...
Дуусгаад дэлгэрүүлж бичихийг хичээнэ ээ. Гэхдээ амлахгүй шүү. Хэ хэ.
Номын хажуу дахь амттанг ажлын газрынхан минь том зулзагат өгсөн. Карантийнаа хичээлээ хийгээд, амжилттай туулж буй гэж. Урам өгч байна л даа.
Номны цаана гар хальт харагдаж байна аа даа. Том зулзага.
Амттангийн маань хэлбэр хөөрхөн байгаа биз? Халбага хэлбэртэй. Хар болон сүүтэй чоко. Хар кофе хийгээд л энэ халбагаа дүрээд л идэхэд янзтай байсөөн.
Нээрээ нүүр номдоо идсэн уусан зургаа голцуу хийдэг юм. Хань ижил тэгсэн чинь
-Чамайг хүмүүс муу хэлж байгаа шд. Дандаа л идсэн уусан, амттаны зураг оруулдаг гээд. Муу хүн идсэн ээ гэж...
-Яахав ээ яахав. Сайн хүн болж харагдах гэж хичээгээд дэмий шдээ. Угаасаа ч тийм сайн хүн биш. Зарим нэгний хувьд муу хүн байх л даа. Гэхдээ мэдэх хүмүүс нь мэднэ шдээ.
Гээд их гэгээрсэн хариу өгчихсөн. Ккк
Та нар минь ч гэсэн идэж уусан зургаа нэрэлхэлгүй оруулж байгаарай. Яадаг юм тэ? Бүгдэд нь амжилт шүү...
Sn bnu? Yanziin nom unshij bgaan bn daa. Hulu deer Handmaids Tale geed tsuvral garsan bgaa ene zohiol deer sedevlesen. Bas l zewuun shuu tee ooroo emegtei hun bas ohin urtei hun unshihad/uzehed zurh zusmeer. Aan tiim orchuulaga ni her bgaa bol? Enjoy!
返信削除Сайн, сайн байна уу?
削除Харин тийм, янзын ном уншаад дууслаа. Агуудга, цаад өгөх гээд байгаа сануулга ч гэмээт зүйл нь аймаар. Охидын минь ирээдүйд л ийм зүйл битий тохиолдоосой гэж бодох. Гэхдээ л тээгч эх энэ тэр гээд гараад ирснийг бодохоор бас биелээд байгаа м юм шиг, айдас хүйдэс...
Орчуулга дажгүй санагдсан.