-Хүүе ээ, хайртай охид минь ээ? Ээжийнхээ цүнхийг хардаа? Урагдчихсан байна шүү дээ.
Дунд зулзага
-Хөөх, тийм байна шүү дээ. Та дандаа л ном энэ тэр гээд хүнд юм хийж явах юм чинь дээ...
8 жилийн өмнө худалдаж авсан цүнх. Тухайн үедээ үнэтэй л санагдаж байсан. Арван мянган иен. Энд арван мянган иен гэдэг чинь их мөнгө өө.
Надад нэг тийм сонин зан байдаг. Юу вэ? гэвэл. Нэг төрлийн олон зүйл гэрт хөглөрөх нэг их дуртай биш. Нэг том жишээ нь энэ цүнх. Дээр монгол явахад хүмүүс надад
Ганц нэгийг нь энд авчирсныгаа хадгалж хадгалж буцаагаад өгөөд явуулчихсан. Бодоод байна аа. Энэнийхээ оронд ганц ном өгчихгүй дээ гэж...
Одоо нэг жижиг монгол хийцийн арьсан цүнх байгаа. Энд ажил явдалд барьдаг тас хар өнгийн нэг жижиг даавуун цүнх бий. Аан тийм томилолтоор ийш тийш явахдаа барьдаг нөөтбүүк ордог хавтгай цүнх нэг бий.
Үгүй ээ ингээд бичсэн чинь олон цүнх байна. Шинээр худалдаж авахаа больдог ч юм билүү. Хэ хэ.
Гэснээс том зулзага нэг үүргэвчээ дүүдээ өгсөн байсан. Тэгсэн дунд зулзага өмнө нь эгчээсээ авсан нэг үүргэвчээ бас голж байна аа. Тэрийг нь ээж нь авлаа гээд аваад, угаачихсан байгаа. Түүнийгээ нэг хэсэгтээ үүрнэ ээ. Сэтгэлд нийцсэн цүнх олтлоо.
Мөн энэ муухай вирус дарагдаж, тухтай дэлгүүр хоршоо явахаараа л цүнх харах байх даа. Ганц байдаг моолын маань ганц цүнх зардаг лангуутай өргөтгөл хэсэг саяхан ороход хаалттай харагдсан.
Ямартай ч шинэ цүнхтэй болтол хуучныгаа хаяж, гэрийн минь нэгээхэн хөглөрдөг хэсэг цэгцрэх нь, ашгүй.
Нээрээ олон цүнхтэй хүмүүс тэрийг яаж хадгалаад байдаг байна аа? Гайхмаараа шүү. Хэ хэ. Хэлбэр дүрснээсээ хамаараад ном шиг тэвхийтэл сайхан өрөөд тавьчихаж болохгүй эдийг, тийм ээ? Надад бол гайхмаараагийн нэг шүү дээ.
Энэ хорионы цаг үеийг би хэмнэлтийн үе гэж нэрлээд байгаа. Хэ хэ. Утгагүй дэлгүүр хоршоо хэсэхгүй, утгатай л орж байна. Гялс хүнсээ аваад л болоо.
Та бүхэнд ч бас эерэг нөлөөлөл байгаа л биз дээ? Бүгдэд нь амжилт хүсье...
0 件のコメント:
コメントを投稿