Ойрд нэг зүйлийн талаар уншаад, судлаад, нэт ухаад, амьтан хүнээс асуугаад, амьтан хүнд загнуулаад л байж байна. Хэ хэ.
Юу гэхээр өнөөх алдартай хувьцааны ашгаа хүртчих санаатай. Хүмүүсийнх эхнээсээ ороод байна, та нар хөөцөлдөөч ээ гэж монголоос үглээстэй...
Тэгээд л судалж эхлэв. Тэгсэн манай гэрийн бүх гишүүд эх орондоо банкны харилцах данстай. Би л ганцаараа байдаггүй.
За тэр ч яахав, миний буруу, бүхий л зүйлээ ээж аавдаа даатгаад ирсэн.
Хамгийн гол нь маш ойлгомжгүй, хэд хэдэн дамжлага дамжих шаардлагатай санагдсан. Нэгдсэн мэдээлэл авах гээд нет ухахаар олигтой тайлбартай зүйл олдоогүй.
Тэгэхээр нь найз нөхөд, ээж ааваасаа асуусаан асуусан. Төвөг удсанд уучлаарай.
Хэд хоног ухаж төнхсөнийх, ганц нэг мэдээлэл олж авснаа эндээ бичлээ. СБА шүү.
1. Өөрт минь хувьцаа байгаа эсэхийг шалгана. Ингэж шалгахдаа дурын нэг брокерын цахим хуудсанд орж, хувьцаагаа шалгах гэсэн хэсэгт нь регистрийн дугаараа хийж шалгана. Би гүүдсек гэдэг брокер луу орж шалгасан. Хувьцаа чинь байна гэсэн хариу өгсөн.
Яагаад шалгаж байна вэ? гэхээр хувьцаагаа наана нь зарж борлуулаад мөнгөө авчихсан улс байдаг юм байна. Жишээ нь сургалтын төлбөр, тэтгэвэр энэ тэр нь хүрэлцэхгүй байсан оюутан хөгшид хувьцаагаа зарчихсан ч юм уу? эсвэл урьдчилаад авчихсан байдаг шиг бололтой.
2. Хөрөнгийн биржид бүртгэлтэй брокерийн пүүсэд данс нээлгэнэ. Ингэж нээлгэхэд ямар нэгэн банкны харилцах дансны дугаар нь хэрэг болдог юм байна. Монголдоо байгаа иргэд, гадаадад буй хэрнээ монголдоо ямар нэгэн банкинд харилцах данстай бол амархан санагдсан.
Над шиг дансгүй хүн, нэн түрүүнд өөрийн нэр дээрх хадгаламжийн данс нээлгэх хэрэгтэй юм билээ.
3. Гадаадад байдаг та дансны дугаартай бол асуудалгүй. Харин монголд данс нээлгэх шаардлагатай бол ээж аав руугаа итгэмжлэл явуулж, өөрийн нэр дээрх данс нээлгэх.
Тэгснийхээ дараа л тэр хувьцааныхаа ашгаа хүртэх гэж ярих хэрэгтэй мэдэв үү? Ккк.
4. Банк руу ороод онлайнаар данс нээлгэх гээд чадаагүй. Голомт банкинд нээх гэж оролдоод эцсийн шатандаа очоод л алдаа заалаа гэж хоёр ч удаа гараад. Сүүлдээ болилоо.
Хамаг л хувийн мэдээллээ оруулаад бүртгүүлж байгаа шүү дээ. Алдаа заалаа гэхээр нь уур хүрээд. Аймар ууртай юу?
Банкинд ажилладаг, мэддэг хүн байвал хэлж өгөөрэй...
Өөр банкинд нэг оролдоод үзэх үү гэж бодсон оо? Шантраад байна. Хамаг мэдээллээ оруулсны дараагаар дахин алдаа заачихвал яах вэ? гэж бодоод...
Гол хэлэх гэсэн санаа минь, олон нийтэд өгч байгаа тайлбар нь их ойлгомжгүй, ямар ч бйсан мөнгө тараах юм байна гэсэн л ойлголттой явдаг хүн их санагдсан. Яаж хувьцааны ашгаа олж авах уу гэдэг тайлбар нь дутуу.
Хүмүүсийн асуусан асуултыг уншсан чинь: Хүүхдийнхээ хувьцааг яаж авах вэ? Танайх хулхидаад байна? Мөнгө ороогүй байна шүү дээ. Аль өнгөрсөн жил бүртгүүлсэн чинь хүүхдүүдийг минь бүртгээгүй байна?
Гэх мэт байсан.
Эсвэл би өөрөө гадаадад олон жил болчихсон, монголоор уншаад ойлгохгүй байна уу? гэж өөрийгөө буруутгаад л сууж байна дөө.
Өө тийм, энэ хөдөлгөөнийг ашиглаад залилангийн гэмт хэрэг гаарч байна, хулхины брокерүүд гарч ирж байна гэж уншсан. Хэнд ч итгэх ёстой юм бүү мэд...
Дараа нэг харьж ирэхдээ бүх банкинд данс нээлгэж ирнэ ээ. Ха ха.
За за олон зүйл бичсэнд уучилна биз? Түр баяртай. Бүгдэд нь амжилт...
Сайн уу. Худалдаа Хөгжлийн банк гадаадад байгаа хүмүүст онлайнаар данс нээж байсан шүү. Би гадаадад байдаг эгчдээ нээлгүүлсэн. Хадгаламжийн данс бол заавал доод үлдэгдэл хэдэн төгрөг байх ёстой, тэрийг нь очиж хийсэн. Харилцах данс бол үлдэгдэл хийх шаардлагагүй байж магадгүй. Тэгээд өөрөө монголд ирэхээрээ өөрийн биеэр очиж мөнгөө авч болно гэсэн. Тэгээд энэ дансаа гүүдсект бүртгүүлээд 7500төгрөг тушаагаад хувьцааны дансаа нээлгэсэн.
返信削除Сайн, сайн байна уу?
削除За баярлалаа, оролдож үзнэ ээ.