Бас л гал тогооны тухай бичлэг шүү. СБА...
Олон жил хийгээд үзчих юмсан, гэр бүлийнхэндээ хийж өгөх юмсан гэж мөрөөдөж, бодож явсан зүйлээ хийгээд. Чадсан юм чинь. Ер нь би хийвэл, оролдвол чаддаг юм билээ. Урамтай...
Зураг хараад ямар хоол хийчихснийг минь мэдчихлээ, тийм ээ? Хэлэхээс минь өмнө. Хэ хэ.Гэрийнхэн маш дуртай идсэн. Бага зулзага бүр гурвыг идсэн. Би жирийн бууз хийхдээ хажуугаар нь туршилт маягаар цөөн тоог хийсэн. Жаахаан хийсэн хоол амттай болдог доо, түүн шиг л амттайг нь гайхсан улс.
Нэммээр байсан ч дуусчихсан, гэдэс нь цадсан хэрнээ сэтгэл нь цадаагүй улс. Дараагаар нь гарсан энгийн буузаа дурамжхан идэж энэ тэр.
Ядаж байхад би бүхэл үрийн гурилаа ихдүүлсэн. Хар бууз гарсан. Хи хи. Мантуун буузаа хөөхгүй гэж хаширлаад цагаан гурилаар л хийсэн. Дараа багахааныг нь хольж болох л юм...
Том зулзага мантуун бууз л бодогдоод байна гэсэн. Дараа сард сайхан зан хөдөлбөл хийнэ ээ. Гэснээс бид мах ихтэйг хийсэн. Хань ижил махтайд дуртай. Яг эндхийн мантуун буузанд бол дургүй хүн, гэрийнхээ мантуун буузыг гоё гэж магтсан.
Гурил нь бас тийм айхтар хөөсөн сэвсийсэн гурилтай болоогүй. Учир нь гурилаа нимгэн элдсэн байх гэж таасан. Дараа жаахан томхон хэрчээд зузаан элдэж?, нэг бол элдэлгүй гараараа жаахан томруулж байгаад махаа хийгээд чимхэж үзнэ ээ...
За за нэг мантуун бууз хийснийгээ юу гэж бодоов? Тийм ээ? Нэг их дэлгэрэнгүй бичдэг гэнэ ээ. Сүртэй байна уу? Тувт идсэн уусан бичлэг оруулдаг би муу хөөн. Өршөөгтий...
Бүгдэд нь амжилт. Маргааш болтол баяртай.
Ямар гоё юм бэ. Сайхан мантуун бууз идмээр санагдав.
返信削除Хэ хэ. Хийж идээрэй, шар залуутайгаа хамт. Мах ихтэй бол үгээр санагдсан. Дан гурил идэхгүй...
削除