Энэ жил манайх банш, төмс хоёрыг хашрааж байна өө.
Баншиндаа элдэв ногоо холиод хийчихээр ногоо идэж өгдөггүй бага зулзага дуртай нь аргагүй иддэг болохоор. Бууз хуушуур хийж болно л доо. Даанч гурил зуурахаасаа залхуураад. Бэлэн гурил авч банш чимхээд байгаа хэрэг.
Энд тусдаа цуунд дүрээд байдаг. Би болохоор аль болох дүрэхгүйг хичээнэ ээ. Бага зулзагатаа бас өгдөггүй. Харин бусад гишүүд цуу хэрэглэнэ ээ. Аль болох цуугүй идэхийг зөвлөж үглээд л байгаа.Махтай төмс гэдэг хоол. Мах, төмс, лууван, сонгино, нарийн хэрчсэн konjac гэх мэт зүйлсийг хольж хуураад, бага зэрэг цуу, сахар бас бус зүйл холиод буцалгана. Сахар их хийдэг юм билээ. Би чихэрлэг амттай хоолонд дургүй тул бага зэргийг л хийсэн.
Амт нь дажгүй болсон. Амархан юм билээ. Урд нь хийж байхгүй гэж бодсон. Хэ хэ. Зарим нэг япон хоолыг хийхээс залхуураад явдгийн уршиг л даа. Элдэв тосонд шарсан тахианы мах энэ тэрийг бодвол бас ч гэж эрүүл талдаа орох хоол.
Гэхдээ мах төмс хоорондоо зохицдоггүй гэсэн үү. Энэ талаар дараа нэг судалж үзнэ ээ.
Ойрын гал тогоо минь нэг иймэрхүү. Хөл хорионы үеийн гал тогоо чинь гайгүй биз дээ? Амжлт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿