2020年12月11日金曜日

Номын жагсаалт 3

Цаасаа ухаж яваад нэг цаас олоодохсон чинь номын жагсаалт байлаа. Ганц нэгийг нь дарсан байна. Хоёр жилийн өмнө захиж авчруулаад, уншчихсан номнууд байна. 

Олж уншиж амжаагүй байгаагаа эндээ жагсааж бичлээ. 
1. Тэрслүү охидод зориулсан бяцхан зөвлөгөө
2. Цэнхэрлэн харагдах уулс-С.Эрдэнэ
3. Сармагчин бол сармагчин-П.Баярсайхан
4. Цас-Орхан Памук
5. Дипломат үйл ажил-Хенри Киссинжер
6. Хатан цадиг түүхэн туужис
7. Бүшидо-Нитобэ Иназо
8. Номын жор-Б.Базарсүрэн
9. Хар хулангийн бөгж-Нирунзу
10. Үүрийн туяа-Бямбын Ринчен
11. Миний аав бурхан биш-Х.Эрдэмбилэг
12. Мөнгөн ноён-А.Толстой
13. Цаасан шувуу, Мянган нарны цацраг, Уулсын цуурай. Гурвалсан роман-Д.Болдбаатар
14. Цойлогсод-Д.Бүжинлхам
15. Чамд хэн итгэх юм бэ-Вангийн нулимс-Тодко Самсон
16. Сахар-Л.Энхзул
17. Хүн байх эрхгүй-Дазай Осамү
18. Амраг-Маргерит Дьюра
19. Усны гудамж-Санжийн Пүрэв
20. Шоша-Исаак Зингер-Хөхдүү хавтастай нь. Хоёр байсан, интерномоос хайсан чинь. 

Мөн анхны номын жагсаалт бичлэгт бичигдсэн Хөөрөх мөчийг дарчихлаа. Япон хэлээр уншчихсан тул. Монголоор уншаад яахав дээ тийм ээ? 

Энд бичигдсэн Хатан цадиг юу билээ? Номын сангаа нэг ухъя байз. Хаан цадиг нь ч байл уу? Уншиж амжаагүй л яваа. 

Нэг нартай завтай өдөр бөөндөх юмсан тийм ээ? За яахав, зулзагууд минь жаахан томрог. Тэгэхээр угаасаа цаг зав ихтэй, цомцойгоод л суух байх...

Аан тийм, Нирунзу файл хэлбэрээр байгаа юм байна. Аан бас Тунгалаг тамир романыг файлаар авчихсан. Нээрээ төлбөрөө төлөхөө мартчихсан яваа юм байна. Яана аа. Ойрын хугацаанд төлнө өө. 

Ёстой муухай зүйл болж шүү. Бага зулзага халуурч энэ тэр гээд ухаан санаа шаал өөр газар явж байсан нь тэр дээ. 

Гэснээс надад монголоос гурван ширхэг ном ирж яваа. Японд ирчихсэн байна гэсэн. Энэ долоо хоногтоо миний гар дээр ирчих байгаа. Горьдоод л хүлээгээд л сууна. хэ хэ. 

Өө тийм хоёр ном бас ирсэн. Энэ 2 номыг би өнгөрдөг жилийн 12 сард өөрөө захиад авахуулчихсан, наашаа ирэх хүн хүлээгээд л байлаа. Жилийнхээ ой дээр эзэндээ ирсэн. 

Тодруулагч энэ тэрээ бариад тухтайхан сууна даа. За нэг иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсье. Та нар минь хөл хориогоо үр бүтээлтэй даван туулаарай. Би хэдийгээр хөл хориогүй ч гэсэн хичээнэ ээ. 

Маргааш болтол баяртай...

2 件のコメント:

  1. Бичиг үсэггүй хүнээө бусдыг нь уншаагүй тул чиний жагсаалтыг бариад олдсоныгоо уншаад явнаа.

    返信削除
    返信
    1. Хэ хэ. за тэг дээ. Би бас жагсаалтуудаасаа олдсоныг нь унших санаатай, тэгсэн дээр гэнэт нэг хүн ном захь гэхээр нь сандраал жагсаалтад бхгүй 2 ном, жагсаалтад бсан нэг ном захьсан. Хэ хэ.

      削除