Худалч хүнд амьдралдаа анх удаагаа чанамал хийгээд. Хийвэл чаддаг л юм байна би чинь. Хэ хэ.
Өдийд чинь том жижиг лимон жимсний улирал. Эд нар лимон жимсийг ваннтай ус энэ тэрдээ хийж усанд орно оо тансаг. Бид хааяа бас тэгнэ. Эртээд бага зулзага их сонирхоод, идэж үзэх гээд л байх шиг байсан.
За энэ томыг нь чөтгөр лимон, арслан лимон гэж нэрлэдэг гэсэн. Хань ижилд хүн өгөөд. Би ч эхэндээ юу хийхээ мэдэхгүй хэд хонуулсан. Хэ хэ. Гэнэт ухаалаг утастайгаа санаад. Ютүбээс хайсан чинь гараад ирж байна шүү.Бас л хөөрхөн ажиллагаатай эд байна лээ шүү. Гэхдээ яахав, угаасаа манай монгол хоол энэ тэр чинь өөрөө бас нэлээд ажиллагаатай юм хойно. Цуйван энэ тэр сэгсрэхээс ч амархан л даа. Ккк.
Нээрээ бодоод байсан энэ цуйван сэгсрэх, банш бууз чимхэх чинь бас л ажиллагаа ихтэй тийм ээ? Яахав багад минь ухаалаг утас, нет гэх мэт зүйлс байсан биш. Тэгэхээр чинь одоо юу л байна цаг байсан байна даг. Хэ хэ.
Ямартай ч чанаад шилэн саванд дараад авсан. Энэ ногоон болохоор оригами. Дунд зулзага нугалж өгсөн.
Дээрээс нь дроноор харахад нэг иймэрхүү. Ха ха. Ирээдүйд дронтой болно оо. Тийм ээ.
Халуун буцалсан усанд хийгээд л уух ч ай даа мөн ч амттай. Том зулзага бид хоёр л идэвхитэй ууж байх шив. Чихэргүй тараг энэ тэрд холиод л. Бусад гишүүд уухгүй л байна. Бага зулзага угаасаа ойлгомжтой. Чихэрлэг талдаа тул өгөх гэж хүчлэхгүй.
Сахар их хийж байсан. Би ч бага зэргийг хийлээ гэж бодсон чинь бас л нялуун талдаа болсон байна лээ. Дараа хийхдээ зөгийн бал хийж үзнэ гэж бодож байгаа.
Энэ шилэнд байгаа нь дээрх гурвын нэг л ширхэгээр нь хийсэн. Овоо хэмжээтэй болдог юм билээ. Гурвуулангаар нь хийнэ гэвэл шил энэ тэр гээд залхуу хүрээд. Ккк.
Олон хоноод ирэхээрээ жимс нь өөрөө зөөлөрсөн. Чанамал хийх үү яах уу? гэж эргэлзээд л байж байна.
За бүгдэд нь амжилт. Эх орныхоо тухай уншихаар жаахан бухимдах гээд байгаа шөө. Журмын нөхөд гайгүй биз дээ? Гялс хариу...
0 件のコメント:
コメントを投稿