Зурагнуудаа харжээ суусан чинь ганц нэг орчин гэсэн бичлэгт тохирсон зураг явж байна шүү. Гар хөл загатнаад ороод ирлээ. Ойлгоорой. Хэ хэ.
Ном ном, унш унш гэж их үглэдэг дээ. Хэ хэ. Тэр утгаараа номын сангаар нь боломж гарвал шагайчих гэж үзнэ шүү дээ.
Энэ зурагт дээд талд ханзаар бичигдсэн нь "Ном бол бидний найз" гэж бичээстэй байгаа нь. Бидний "Ном бол ертөнцийг харах цонх мөн" гэдэг шиг л.
Номын сангийн дотор. Номын санч нь маш сайн ажлаа хийдэг. Улирал улиралаар нь номоо нааш нь цааш нь байршлыг нь сольж, сурагчдын нүдэнд нь аль болох өртөхөөр байрлуулна.
Өөрөө бас уншсан байдаг. Номонд дуртай сурагчид номын санчтай уншсан номныхоо тухай ярилцдаг юм билээ. Охид минь ч бас тийм. Худалч хүнд ангийн багшаасаа илүү ярилцдаг шиг санагдсан.
Сургуульд ямар нэгэн зочин гаднаас ирэхэд ийм самбар үүдэндээ байрлуулсан байдаг. Нэр усыг нь бичих тохиолдол ч байдаг. Тэгээд таавчик гаргаад бэлдчихсэн байдаг.
Энэ удаад нэр ус байхгүй байсан тул зураг дарсан нь энэ.
Гэх мэт эд нар их төсөр, энгийн, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулаад, улсынхаа ирээдүй болсо үр хүүхэд, залуучуудынхаа мэдлэг боловсролд асар их ач холбогдол өгөөд, алсын харааг нь тэлээд, оюун ухааных цар хүрээг нь тэлээд л яваад байх юм.
Тэгсэн манайх яаж байна. Ко гараад жил боллоо. Дотооддоо алдалгүй 11 сар болчихоод. Эрсдэлд зориулсан гарын авлага, бодлого энэ тэр юу ч боловсруулаагүй, хэдэн попорсон улс төр...
Боломжтой айлын хүүхдүүд яаж ийгээд уншаад, үзээд, хөгжөөд явна. Боломжгүй айлын хүүхдүүд хэцүү шүү дээ. Гээд л бодохоор дотор давчдаад...
Хүн тоохгүй шахуу блогоороо ганц ч болов хүнд нөлөөлчих санаатай, цаашлаад түмэн олонд ч нөлөөлчих гээд л үзэж тарж л байна.
За за бурах тийшээ хандчихлаа. Түр баяртай, маргааш болтол. Бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿