2020年12月22日火曜日

Ойрын өдрүүдэд

Ойрын хэдэн өдөр гал тогоогоор минь сонин сайхан юутайг бичих үү?

Мэдээж зураг хөрөгтэй.

Брокколи буюу цэцэгт байцааг өндөгтэй гуриланд өнхрүүлж байгаад шарсан байдал. Би өөрөө шарсан шүү. Хөрш өгөөгүй. Хэ хэ. 

Том зулзага орой ирээд хөрш өгөө юу? гэж асуудаг юм даа. Ээжийгээ хийсэн гэхэд гайхаад байх шиг байсан. Учир нь ээж ийм шарсан зүйл хийдэггүй. Тос нь үлдчихээд, хаях нэг хэцүү, хаяхгүй байх нэг хэцүү. Одоо ч үүний шарсан тос байж л байгаа.

Япон лавшаа. Махгүй. Ногоогүй. Ногооноос ганц сонгино, edible burdock гэдэг ногоо. Тэгээд энэ шар боорцог шиг нь нимгэн хэрчсэн дүүпүү. Шарсан дүүпүү л дээ. Дэлгүүрт зардаг юм. 

Шөл нь бас цаанаасаа амталсан шөл. Ухаалаг утсаараа хайж байгаад л хийчихсэн. Амархан юм билээ. Том зулзага захиалаад. Конкурсны хүүхэд нээрээ даам байгөө. Конкурсаараа далимдуулаад. 

За яахав, 3 сар гүрийчихвэл ч гэж бодоод л гүйж байна даа, ээж нь.

2 дахь зурагны ногоон сонгинын доор байгаа нь тэр edible burdock гэдэг ногоо. Хальсыг нь арилгаад үрээд л болоо. Тэгээд л түүхийгээр нь янзан бүрийн хоолтойгоо хольж иддэг юм билээ. 

Энэ сүүлийн 3 дахь зураг болохоор жаахан ихдүүлж асгаад, лавшаан дээрээ. Гэхдээ дажгүй байсан. Энэ ногоо чинь хүнсний ислэгээр маш баялаг гэсэн. Тэгж сонсоод, их байсан ч хамаагүй гэж бодоод. Хэ хэ. 

Өчигдөр жантай гоймон шарж идсэн. Гэхдээ тэр сүүлд хольдог жан гээч нь байгаагүй. Сайхан давсаараа амтлаад л идсэн. Зураг дараагүй байна өө. Учир нь үе үе хийж иддэг болохоор өөрт минь сонин содон санагдаагүй бололтой.

За бүгдэд нь амжилт хүсье. Дахиад л хатуу хөл хорио тогтоочихлоо тийм ээ?

0 件のコメント:

コメントを投稿