12 сарын 25 өнгөрөөд л эд нар гацуур модоо хураачихдаг. Амжиж дарсан зурагнуудаа орууллаа. Сонирхолгүй бол алгасана биз дээ. Гэхдээ ер нь явж явж зураг үлдэнэ тийм ээ.
Ухаалаг утас гарснаас хойш гэхдээ зураг хөрөг угаалгаж, альбомонд хийхээ бараг байж ээ.
Цэцэрлэгийн үүдэнд гаргаж тавьсан цасан өвгөн. Бага зулзага орж гарахдаа хуруугаараа зааж, бид ярилцана. Монголоор нэг хэлнэ, японоор нэг хэлнэ. Япон нь түрүүлж толгойд нь үлдээд байх шиг...
Тоторо, намрын мод гэх мэт чимэглэлээр солигдоод явдаг булан. 1 сард ямар чимэглэлтэй болох вэ гэдэг нь сонирхол татаад байгаа. Тэр өнгийн цаасыг хайчлаад, хэлхэж наасан чимэглэл хөөрөн тийм ээ.
Энд ихэнх бяцхан хэмжээний үдэшлэг гэх мэт арга хэмжээнд их ашигладаг юм билээ. Хөөрхөн уур амьсгал ороод л явчихдаг.
Тоторо нь бас санта өвөө болчихсон байгаа юм аа. Бага зулзага очиж хардаг гэж байгаа, тарахдаа. Гал тогооны өрөөний цонхны цаана ингээд нааш нь харуулж байрлуулсан.
Цэцэрлэгтээ дуртай, дургүй гэж байдаг даа. Орж ирэхэд нь дулаахан уур амьсгал, өглөөний мэнд гэх мэт инээж ханиаж угтахаар хүүхэд дорхноо л дасдаг юм билээ.
Тэгэхээр орчин гэж асар их нөлөөтэй байгаа биз?
Ирэх жилдээ бас орчин гэсэн бичлэг бичээд явна аа. Бүгдэд нь амжилт хүсье.
Маргааш болтол баяртай.
0 件のコメント:
コメントを投稿