Өчигдөр, өнөөдөр нарлаг сайхан өдөр байлаа. Эртээд орсон цас хайлаад, зам харласан. Харин ганц нэг мод ногооноороо. Хэдий өвөл ч гэсэн цэцэглээд, ургаад, ургуулаад л байх юм энд, цэцэгсийг.
Бага зулзага нэг хэсэг эмнэлэг домнолог явсан даа. Хүүхдийн хувийн эмнэлгийн үүдэн дэх цэцэг.
Гэснээ энд нэг их хүнд өвдөөгүй, ойр зуур ханиад, бага зэргийн өвдөлт зэргээ хувийн эмнэлэгт очиж үзүүлэх нь элбэг. Эцсийн шатлалын том том эмнэлгүүдийнхээ ачааллыг тэгж зохицуулдаг юм билээ.
Энэ талаар чадвал дэлгэрүүлж бичнэ ээ.
Цэцэрлэгийн гадаах ваартай цэцэг. Би ийм нил хөх өнгөнд дуртай. Охид бас хааяа дуртай гэж сонсогддог. Хэ хэ. Гэснээс энд ийм урт урт цэцгийн ваар их ашигладаг.
Манайд ч хэд хэд бий. Даан ч би ер ашиглахгүй юм даа. Зулзагууд томроод, цомцойгоод үлдэхээрээ харин ч нэг тариад, ургуулаад, арчлаад өгнө дөө гэж мөрөөдөж байгаа. Хи хи.
Урлагийн үзлэг болсон доо, цэцэрлэгийн. Бид оролцож чадаагүй. Тэр арга хэмжээг нь тэмдэглэж хаа нэгтээгээс бэлэглэсэн цэцэг. Овоо үнэтэй болно шүү. Эд нар цэцгэнд мөнгө хайрлахгүй цацна аа гэж.
Би цэцгэнд дуртай ч, конкурсны том зулзагатай болохоороо худалдаж авахгүй. Хэмнэлт хийж буй нь тэр. Хүн өгвөл харин дуртай нь аргагүй авна шүү.
Нэг иймэрхүү цэцэгс жилийн турш сэтгэлийг минь, блогийг минь баясгалаа. Ирэх жилдээ ч сайхан сайхан, гоёмсог цэцэгстэй таарна гэж найднам.
Ко гуай бушуухан шиг далд ороосой, тийм ээ?
Бүгдэд нь амжилт хүсье. Маргааш болтол баяртай.
0 件のコメント:
コメントを投稿