2020年12月14日月曜日

Илтгэл сонссон нь

Монголоос ирсэн ахлах сурагчдын илтгэлийг "урилгаар" очиж сонсоод. Дараагаар нь тэдэнтэй уулзаж санал бодлоо солилцоод. 

Нийт 7 сурагч сурагчаас 5 нь илтгэл тавьсан. 2 нь төгсөх ангийн сурагч тул, завгүй байсан юм болов уу? Санал солилцоход ирээгүй.

Ямартай ч богино хэмжээний хөөрхөөн илтгэл тавьсан. Дунд сургуульд байхад нь зааж байсан шавь маань, жаахан сэтгэлд хүрсэнгүй. Богинохон, сэдэв нь ч тэр. Хэ хэ. Дараа нэг уулзахаараа чамд эрүүний шөл уулгана аа, гайгүй. Ха ха. 

За за тоглосон юм аа. Би тийм загнадаг ууртай хүн биш шөө. Хи хи. 

Саяхан тэр сургууль нь шинэ урлаг уран сайхны улаан булантай болсон юм. Нээлтээ хийж тууз хайчилсан тухай нь сонин дээр гарсан байсан. 

Бас манайх шиг жаахан зүйлд тууз хайчлах гээд чичрээд дайрдаг хүмүүс байна. Хувийн сургууль болохоороо сурагчид татах гэж тэр байх даа. Эндхийн сонин дээр а б-гүй нийтлэл өгсөн байдаг. Хо хо. 

Яг одооны удирдаж буй удирдлага, ганц монгол дасгалжуулагч нь огтоосоо ч таалагддаггүй. Энэ тухай ярьвал маш урт түүх болно. Хүн муулах болно. Угтаа бол үнэн л тэр юм. Мэдэхгүй хүмүүст бол ардын багш гэгдэх нь холгүй гар байгаа. Жавхлан юм даа. 

За тэр ч яахав. Би тэр сурагчидтай япон хэлээр ярихгүй болохоор, хэл усандаа хэрийг мэддэггүй байсан юм. Энэ удаад мэдэж авлаа шүү, харин ч. Сонсож суухдаа дараа уулзахаараа хэлнэ гэж бодон тэмдэглэл хийсэн. 

Үгийн өргөлт, үгийн сонголт, удаандуу, тод хэлж байх гэх мэтээр тэмдэглэсэн. Засаж хэлж өгсөн нь дээр биз дээ, тийм ээ? Хойшид өөрсдөд нь хэрэгтэй. Манай хэд гэхдээ хөөрхөөн, миний үгийг сонсох байх. 

Аан тийм илтгэлийн агуулга нь сургуулийнхаа бусад ангийн хүүхдүүдэд эх орноо танилцуулах сэдэв байсан. Наадам, хоол, газар нутгийн байршил, мөн өөрсдийн сонгон суралцдаг дугуйлангийн танилцуулга. 

Санал солилцох арга хэмжээнд нэг хүн жаахан шавар хаагаад, биднийг олигтой яриулаагүй. Сүүлдээ ч бараг уурлаж үзэж байсан. Ха ха. Хэн гэдэг нь ойлгомжтой...

Дараа ирэхээр нь л сайхан буу халахаас. Уг нь сургуулийн удирдлага, ганц нэг япон багшийг хамт байхад чөлөөтэй, инээж хөөрч ярилцсан бол гэж бодлоо. 

Аан тийм, биднийг явсны дараагаар намайгаа бас муулаад амжсан байгаа юм аа. Ха ха. Өө яахав, би бас ярьвал ярина шүү дээ. Хо хо. Өрөвдөөд байдаг болохоос... Та нарт бас нэг тиймэрхүү өөх ч биш булчирхай ч биш танил байдаг уу? Ха ха.

За нэг иймэрхүү, баасан гарагт болж өнгөрсөн үйл явдал байлаа. 

Маргааш болтол түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿