Тэр нэг хүн намайг юу гэж муулсан нь сонин байгаа биз дээ? Уншмаар байна уу? Хүний мууд дуртай гэж, энэ улсууд. Ккк.
" Нэг их уулзах гээд хэрэггүй. Урд нь зөндөө юм болж байсан. Монгол хүүхдүүдийг нууцаар гэртээ аваачиж утсаар яриулдаг байсан. Утас авч өгсөн. Миний ажлыг надад заах гээд, тэгэхээр нь би холбоогоо тасалсан."
Гэж хэлсэн гэсэн. Сурагчдадаа, өнөөх ардын багш чинь. Ха ха. Яагаад ингэж хэлээд байдгийх нь учрыг нэг бүрчлэн задалж бичих үү? Болих уу? Гялс хариу?
" Нэг их уулзах гэсний хэрэггүй". За энэ болбоос. Суугуул мужид минь өөрийнх нь гэр бүлээс өөр монгол хүн байдаггүй гэж монголоос ирэхэд нь тэдэнд болон тэдний ээж аавд ойлгуулж, сэтгэгдэл төрүүлдэг.
Энэ нь өөрийнх нь өчүүхэн бодолтой нь холбоотой. Өөр шиг нь сурагчдыг болон тэдний ар гэрийг сэгсрэнэ? гэж боддогтой холбоотой гэж мунхаг би таадаг. Нэг ёсондоо хүний газар харж ханддаг ардын багш болж жүжиглэж мөнгө саадаг.
Мөн өөрийх нь булхайг олоод мэдчих вий гэж айдаг айдастай нь холбоотой байх. Яаж ийгээд мэднэ шүү дээ. Монгол жаахан. Дэлхий тэр чигээрээ хавтгай болоод жижгэрээд байхад. Тийм ээ?
Тэгээд л надаас болон хань ижлээс минь хол байлгах гэж асар их хичээдэг. Харамсалтай нь тэр хүчин чармайлт нь талаар болчих юм даа, зайлуул.
Уулзах ёстой, учрах ёстой тэнгэрлэг заяатай бид чинь төөрсөөр төрөлдөө гэгчээр яаж ийгээд уулзчихдаг, таарчихдаг л байхгүй юу. Монгол чинь жаахан, найзын хамаатны дүү, найзын найзын хүүхэд гээд л байна шүү дээ.
Хэлсэн дээ, монгол байтугай дэлхий жаахан гээд байхад л биднийг уулзуулахгүй, учруулахгүй, намайгаа үндэслэлгүй муулаад яахав дээ. Хэ хэ.
Тэгээд ч би ямар доллар, иен биш дээ тэр залууд, түүний эхнэрт таалагдах алба ч биш. Ккк. Сайн хэлүүлэх хүндээ сайн хэлүүлээд л, муу хэлүүлэх хүндээ муу хэлүүлээд л явж байгаа жирийн нэг монгол бүсгүй байна даг.
Тэгээд ч би тэр залууд огт муу зүйл хийгээгүй, хүний газар юугаа ч мэдэхгүй 10 жилийн нусгай бацаан (өөрийнх нь шавиа муулж хэлдгээр) байхад нь наана уу цаана уу? Томилолтоор монгол явахдаа чемаданыхаа талаар шахуу ээжийнх нь хүүдээ гэж өгсөн ачааг нь зөөж л байсан.
Ёстой хүний ач санадаггүй эргүү толгой, хэний хүчинд ийм болсноо мэддэггүй (за энэ хэллэг бас өөрийх нь хэлдэг үгс. Шавь нарыгаа тэгж муулдаг) домбоо гар чинь. Ха ха.
Өөрийг нь нэг монгол явахад наашаа нэг ном дайчих санаатай утасдсан чинь монголд шал өөр дугаар өгч тэнэгтсэн байдаг юм. Тэгээд л ерөнхийдөө ойлгомжтой болж ирсэн дээ ямар хүн гэдэг нь. Дахиж ачаа дайя гэж гуйгаа ч үгүй, түүнээс ирж очоод байгаа сураг нь гардаг л байсан.
Уулзаж учирдаг байхдаа дуулгахгүй явчихдаг байсан, домбоо гар. Ха ха. Одоо бол уулзахгүй ёстой би холбоогоо тасалсан байхгүй юу. Хи хи.
-"Утас авч өгсөн". Хо хо. Одоогоор хүнд утас зүгээр л аваад өгчихдөг баян болж амжаагүй байна өө. Тэгээд ч боломжтой айлын хүүхэд ирүүлж, ээж аавыг нь саадгаа мэдэхгүй. Ха ха. Тэд чинь өөрсдөө утастайгаа ирдэг юм шүү дээ.
Харин гэр орон луугаа ярьмаар байдаг, багш яриулдаггүй, хориг саад ихтэй, бараг л шоронд байлгаж байгаа юм шиг л зүйл яриад, гуйгаад байхаар нь нэр дээрээ зөөврийн вайфай авч өгөөд, төлбөр нь эхлээд хань ижлийн банкнаас татагдаад, дараагаар нь хүүхдүүд ээлжилж бид хоёрт эргүүлж төлдөг байсан юм шүү дээ. Залуу гуай...
Энэ гэхдээ олон жилийн өмнө л дөө. Одоо тэдгээр хүүхдүүд төгсөөд явчихсан. Эхнээсээ аав болчихсон яваа. Одоо ч би туршлагажаад, нэг хүний хараалыг идэн идэн тэгж туслах уу? Яах вэ гэж боддог болсон, хашир толгой шүү дээ.
-"Монгол хүүхдүүдийг нууцаар гэртээ аваачдаг, утсаар яриулдаг". гэлүү?
Хамаг булхай чинь хүний сонорт хүрчих гээд, нэг л их нэр цэвэр ардын багш болоход чинь саад болчих гээд байдаг гэж санадаг учраас монгол хүүхдүүдийг монгол айлд очихыг нь хорьж, баздаг юм байж.
Тэгээд л тэдгээр монгол хүүхдүүд нууцаар манайд ирдэг юм өө. Яадаг юм. Монгол хоолоо санасан, монголоор хааяа чөлөөтэй ярьж хөөрөх гэж ирдэг зулзагуудаас минь өөрцгүй элэг нэгт хүүхдүүдэд хаалгаа тайлахгүй, оруулахгүй байх уу тийм ээ?
Эрүүл хүний ухаанаар бодож үзмээр л санагдаад байгаа юм даа. Лол.
Тэр залууд хамгийн гай болж байгаа нь би болон хань ижил минь. Сургуультай нь ойрхон, гэр минь. Ядаж байхад. Ха ха. Хэлээд байна шүү дээ, уулзах учрах ерөөлтэй улсаа бид чинь. Хи хи.
Мөн тэр залуугийнх саяхнаас манайтай ойрхон нүүгээд ирсэн. Хүүхдүүдээ, зулзагуудын минь явуулдаг бага сургуульд оруулах гэж тэр. Насны хувьд ганц нэг л зөрөөтэй монгол хүүхдүүд нь ээж аавынхаа буюу томчуудын тэнэг үйлдлээс болж хоорондоо тоглож наадалгүй, биенээ таньж мэдэлгүй өсч торниж байна даа.
Харамсалтай байна уу?
-"Миний ажлыг заах гээд" гэлүү? Хөх инээд хүрнэ гэгчээр өөр муу хэлэх гэсэн санаанд нь орохгүй болохоор зохиочихлоо гэж бодсон. Би одоо сүмо заах гээд л үзэх үү тийм ээ?
Аан тийм. Монгол хүүхдүүдийн нэрийг яаж бичих үү? гэж асуудаг байсан юм байна. Бөхчүүдийн хүүхдүүдийн нэр чинь нэг тийм урт бөгөөд өвөрмөц байдаг юм билээ.
Харин ч өөрөө миний нэг ажлыг булаасныг, бас эхнэр нь ажлыг минь булаах гэж оролдсоныг ёстой энэ завшааныг ашиглаад хэлчихье. Яасан гэхээр? Хэдэн жилийн өмнө нэг аваргынх нь эгчийнх нь хүү гээд ирж дунд сургуульд оров оо.
Дунд сургууль албан боловсрол гэж явдаг тул боловсролын байгууллагаас нь хэл усыг нь сайжруулах зорилготойгоор багш олж өгдөг юм. Би нь шалгараад л, эхлэх өдөр судараа тохироод л, бэлэн байдалтай сууж байлаа.
Тэгсэн манай дарга
-Уучлаарай, тэр залуу өөрөө япон хэл заана гэнэ ээ. Сайн дураараа, цалингүй.
-Өө тийм үү? Зүгээр ээ.
Дотроо бол цаад санааг нь мэдэж байсан л даа. Би өөр шиг нь ардын багш царайлж, цаад аваргыг нь саагаад унана гэж бодсон гэж. Энэ санаа нь улам батжаад л явсан даа.
Аваргаараа яриулж, ар өврөөс нь хөөцөлдөж байгаад "Алтан гадас" одон авсан байдаг юм. Хо хо. Иймэрхүү аргаар аваад байдаг болохоор одонгийн нэр хүнд асар унаж байгаа байхдаа тийм ээ?
За тэгээд эхний хэдэн удаад л очиж заамар болсон. Тэгээд сүүлдээ манай ажил сайн дурын япон багш олж өгсөн байдаг юм. Ха ха.
Яахав би заасан бол хотын захиргаанаас цагийн хөлсөө аваад явна л даа. Цагийн ажил хийдэг наддаа бол хөөрхөн нэмэлт орлого болдог л доо, уг нь.
За тэгээд сүүлд сая хавар төгсдөг шавь ирэв ээ, дунд сургуульд. Сураг нь сонсогдоод л байсан. Би чинь өмнө нь ажлаа булаалгасан хүн болохоор бас туршлагатай, нэг их ач холбогдол өгөхгүй л байлаа.
Явсаар би заахаар болов оо. Тэгсэн дарга бас шивнэж байна аа.
-Нэг хүнтэй ээлжилж магадгүй шүү.
-Өө тийм үү? Зүгээр шүү дээ, харин ч харилцан заах аргаа хэлэлцээд явахад илүү дөхөм байх.
Хэсэг хугацааны дараагаар, ганцаараа заахаар болсныг минь хэлсэн. Тэгээд нэг өдөр ам халаад хэнтэй ээлжилж зааж магадгүй байсныг нь хэлж байна аа.
Өнөөх залуугийн эхнэр нь эхлээд сургуулийнх нь япон сүмогийн багш луу утасдаж "би япон хэл заая" гэсэн гэнэ. Харин тэр багш нь ажлаа сайн мэддэг хүн таарч, би дур мэдэж шийддэгүй юм өө гээд манай ажлын нэр усыг хэлсэн байсан.
Тэгсэн дараагаар нь шууд манай дарга луу бас ярьсан байвал яах уу? Би заамаар байна гэж.
Хань ижил намайгаа бодоод ийм хэл амтай, атаа жөтөө дагуулсан ажлаар яах гээд байгаа юм? гэж л байсан. Би бас мөчөөгөө өгмөөргүй л санагдана биз дээ. Ха ха.
Нэмж хэлэхэд би эдгээр ирээд, төгсөөд явдаг хүүхдүүдийн ээж аавыг ихэнхийг нь танихгүй. Найзын найз ээжээс гадна хоёр ээжийг л танина. Нэгтэй нь уулзаж байсан. Нэгтэй нь нүүр номын л найз. Зарим нэгнийх нь ээж аавыг бол мэднэ, монгол улсдаа "од" хүмүүс байдаг тул. Ккк
Иймэрхүү адал явдалтайгаар л ажиллаж амьдарч байна шүү дээ, журмын олон нөхөд минь...
Гадаадад байдаг та нарт минь иймэрхүү Балган Хоролмаа нар таараагүй гэдэгт найднам...
За ёстой урт бөгөөд өнгөтөөр бичсэн бичлэг байлаа. Энэ талаар бичихгүй гэж их хичээдэг байсан юм. Тэвчээрийн мяндсан утас тасарчихлаа. Уучлаарай. Ойлгоорой...
Бас нэг зүйл нэмээд хэлье. Энэ удаад өнгөтөөр бичсэн нь зөвхөн надтай холбоотой паакт нь шүү. Түүнээс цаагуураа өөр хүнд гаргаж байгаа зан авир, шавь нартаа хэлж ярьж буй зүйл, гаргаж буй үйлдэл нь үнэн сэжгийн, харамсмаар, адил монгол хүн гэхэд гомдмоор ч зүйл их бий. Дахин тэвчээрийн олсон утас тасарчихгүй л бол бичихгүйг хичээнэ ээ.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...
Хүн хоорондын асуудал чинь хамгийн хэцүү зүйл шүү дээ. Яаж ийгээд ур ухаанаа гаргаад даваад л гараад ирээрэй. Амжилт!
返信削除Харин тийм ээ, хүмүүс хоорондын харилцаа ч төвөгтэй шүү...
削除Саруул ухаанаа уралдуулна аа, баярлалаа...