Ухаалаг утасныхаа зургийг цөөлчих санаатай шүү. Сонирхолгүй бол алгасаарай.
Оригоороо нэг иймэрхүү ургана. Зарим айлууд гадаанаа ганц мод тарьчихсан байдаг. Тэрнийхээ жимсийг зарим нэг айл нь тоож иддэггүй юм билээ. Сонин. Бодвол амт нь өөр байдаг байх. Өмнөөс нь түүж өгөнгөө, идчихмээр санагдаад байдаг. Хи хи.Айлууд нэг иймэрхүү аргаар хатаадаг юм байна. Энэ харагдаж буй байшин бол дээхний хийцийнх. Иймэрхүү загвараар барьсан айл их байдаг.
Орчин үеийнх бол арай өөр. Бас хот хөдөө гэсэн ялгаа бий. Хөдөөний айлууд ногоо цагаа гэдэг болохоор аль болох тэр аж ахуйдаа тохирсон. Хот газрынх хулгай зэлгий энэ тэр гэсэн айдас хүйдэс ихтэй болохоор битүү талдаа байшин барих нь их санагдсан.
Манай хүний хураасан ургац. Тал гарсан энэ залуу тариалдаг юм. Зундаа лийр, намартаа илжгэн чих гээд л. Сүрхий. Аав нь эрхэлдэг байсан аж ахуйг өвлөж аваад, хичээж яваа залуу.
Гэхдээ анх танилцаж байхад, ахлах ангийн сурагч. Дуугарч ядсан? Нэг бол их дуу цөөтэй банди байсан. Ажил дээр гараад, хүмүүстэй харьцаад ирэхээр тэгээд харилцаа гээч зүйл чухал гэдгийг мэдэрсэн байх. Яриа хөөрөө сайжирсан.
Хүн хэлэлтгүй, манай конкурсны хүүхэд гэж бас нэг тийм бүсгүй байна. Хааяадаа үглэнэ. Хүнтэй аятайхан мэнд ус мэдэж сур гээд л. Оюутан болж гараад, ажилд гарч нийгэмшихээрээ өөрчлөгдөх байх даа гэж бодон заримдаа амаа жимийнэ...
Хатаасан жимс ярьж явснаа хүүхдийн хүмүүжил? энэ тэр бичээд талийж байна.
Гэснээс энэ хатаасан илжгэн чих маш их илчлэгтэй гэсэн. Нэг дор олныг идвэл ч тэгээд хөвсийх тал руугаа явна шүү дээ.
Охид минь бас дуртай, бид сайхан залуу, бакь залуу хоёртоо бараг амсуулаагүй шахуу идээд дуусгачихсөөн. Хэ хэ. Сайхан залуу минь угаасаа идэхгүй байсан. Бакь залуудаа дээжээс нь өгсөөн өгсөн. Ккк
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө.
0 件のコメント:
コメントを投稿