Үг үсгийн алдаагаа түүж засаад өө. Хөөрхий муу блогийнхоо. Гэхдээ зөвхөн "Номын ертөнцөөр" гэдэг булангийхаа.
Сайндаа ч бишээ, нүүр номын нэг аянд дуудагдаад. Тэгээд номны танилцуулга оруулах гээд. Блог архиваа ухсан чинь нил алдаа. Тэгээд л бөөсөө түүх гэдэг нь болж, засаж бичлээ.
Мөн энэ булангаа монгол хэлээр уншсан ном, япон хэлээр уншсан номоор нь ангилаад, бүлэг үүсгэчихлээ. Сүүлд ном хайхад амар байх. Тэгэхгүй бол урт, дээш доош нь гүйлгэх гэж төвөгтэй санагдаад л тэр.
Нэг завандаа бусад бүлгийнхээ бөөсийг түүнгээ, бас цэгцэлнэ ээ. Та нарт ийм нэртэй бүлэг байвал зүгээр юм биш үү? гэсэн санаа оноо байвал сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.
За бичихгүй байсан ч яахав дээ. Хэ хэ. Явцын дунд болох байх тийм ээ? Ингэж эрэл сурал болдог нь ихэвчлэн номны тухай сэдэв байдаг л даа, судалгаанаас хараад байхад.
Судалгаа гэчихэж ээ. Ккк. Дараагийн номоо захихдаа юу билээ? гэж л би өөрөө ухаж төнхдөг байхгүй юу.
Өө тийм, бүх номныхоо тухай бичлэгээ хараахан тохирсон бүлэгт нь зөөж амжаагүй л байна. Бага багаар ялгаж зөөхөөс. Нэг дор амждаггүй ээ. Ойлгоорой.
Эргээд сөхөж харсан чинь оны эхээр, 40 ном уншдаг залуугийн тухай бичсэн байна. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэгчээр жилд 40 ном уншина гээд бараг амлалт өгөхөө алдаж.
Арай ам өчгөө өгчихөлгүй, зорилт тавьсан юм даг уу даа. Одоогоор хэдийг уншсан юм бүү мэд. Энэ сарын сүүлээр нэг тоолох уу даа? Тэгээд ирэх жилийнхээ зорилтыг бас давхар тодорхойлно оо.
Та нар бол үнэн завтай байаа биз дээ? Олон хоногоор карантийлагдаад. Бөөн завшаан шүү дээ. Би чинь хувь хувьсгалын олон ажлынхаа хажуугаар уншихыг хичээж яваа шүү дээ.
Яг одоо гэхэд л ажлаасаа чөлөө авчихлаа. Бага зулзага бүлээрээд ээ. 37.5-с дээш бол цэцэрлэг хүлээж авахгүй. Зулзага 37.4 байгаад. Маргааш урлагийн үзлэгтэй юм.
Тэрэнд нь бэлдээд, өнөөдөр сайхан амраахаар шийдсэн. Ээж ч ойрд зав муутай байсан, зулзагатайгаа эрхэлдэж өнжинө өө.
За тэгээд бүгдэд нь амжилт хүсье өө.
би бас үг үсгийн алдаа замбараагаа алдаж бичдэг болжээ аминдаа л зөв бичээд байгаа юм хахах. Би блогоо бичдэг болсон шүү. Орж уншиж байгаарай хэрэгтэй юм бичихийг хичээж байгаа шүү tusfashion.blogspot.com
返信削除Хэ хэ. Гэхдээ өөрчлөгдөөд, онц сурлагатаныг муу сурлагатан болтол ньтийм ээ. Ха ха.
削除За орж уншиж байна аа. Амжилт шөө...