Нэг дэхэд өглөө гэрийнхэн бүгд албандаа. Бага зулзага бид хоёроос бусад нь.
Бага зулзагаа үзүүлж, албандаа явж болно гэсэн бичигт тамга даруулах ёстой байдаг юм. Тэр бичгээ цүнхлээд л гарсан.
Урд шөнө нь дахин бага зэрэг бүлээрээд, 37.4 байсан, өглөө нь. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь 37.9 болчихсон байдаг гэнэ ээ. Хэ хэ.
Ингээд л бидэн хоёр нь дахин нэг өдөр эрхлэлдээд өнжлөө. Гэртээ ирээд л халуун нь буучихсан. Хэ хэ.
Яг ямар өвчин туссан гэхээр? Стрептококк гэдэг бактерийн гаралтай өвчин. Хоолой өвдөнө, улайна, халуурна, хүнээсээ болоод толгой өвдөх ч байдаг гэх шиг болсон.
Бага зулзага яг хаана нь өвдөж буйг хэлж мэдэхгүй. Ямартай ч халуурсан.
Антибиотик уусан. Эм хурдан үйлчилдэг гэсэн. Харин энэ өвчнөөр өвдөж эхэлсний 2-3 дахь долоо хоног дээр бөөрний архаг, хурц үрэвсэл илрэх тохиолдол гардаг гэсэн.
Эмч тийм тайлбар бүхий цаас өгсөн. Хянамгай, анхаарч байгаарай, хэрэв сэжиглэвэл эмчид ирж үзүүлээрэй гэсэн. Эм зүйч болохоор антибиотикийн найрлагад дээр хэлсэн бөөрний үрэвслийн эсрэг эм бас орсон гэж хэлсэн.
Ямартай ч шээсийг нь бас давхар хянахгүй бол болохгүй. Хичээнэ ээ.
Үе үе энэ өвчин дэлгэрдэг. Танил цэцэрлэгийн багш хүүхний ангид бас ганц нэг хүүхэд туссан гэж байсан.
Аан тийм хань ижил бас бугуйныхаа хавьд үзүүртэй юмаар хатгаад, цус нь тогтохгүй олгойдоод. Эмнэлэг орсон байсан. Ажил дээрээ. Сүүлд үзүүлж харуулсныхаа дараа хэлсэн, надад.
Нэг иймэрхүү, сайхан залуу, бакь залуу гэсэн хоёр залууд санаа сэтгэл зовсон өдөр өндөрлөх тийшээ хандаж байна.
Би өөрөө солонгос савангийн дуурь эхлүүлчихсэн. Тэрэнд бас ухаан санаа яваад, хэхэ. Танхай ээж байна уу? Аа бас хааяадаа тэгж нэг зүйлд хэт их шаналалгүй, өөр зүйлд сатаарч барихгүй бол тийм ээ?
За бүгд сайхан амраарай. Маргаашнаас зураг хөрөгтэй бичлэг орж магадгүй. Амлалт бол өгөхгүй шөө. Амьдрал баян...
0 件のコメント:
コメントを投稿