2020年12月8日火曜日

Далайн хишиг, уулын хишиг

Хагас сайнд айлд очсон доо. Тэгэхдээ идэж уусан ганц зургаа орчуулчих санаатай л. 

Бид уулын хишигтэй хоол хийх тул айлынхан минь байгалийн хишгээр хоол хийсэн. Зориуд. 

Том зулзага яваагүй тул, зулзагат минь зориулж далайн хясаатай, кремтэй шөл, хийж өгч явуулсан байсан. 

Том зулзага

-Хөөх яасан гоё юм бэ? Ойрын хоёр жил гаран идээгүй байх аа? гэсэн. Ха ха. 

Ойлгомжтой биз? Гал тогоондоо хэр зэрэг эргэлддэг нь. Хи хи. 

Миний хичээж хийсэн мантуун буузны минь гурил нь жаахан хөөлт муутай болчих шиг санагдсан. Гэр хүйтэн байв уу? Гэж таасан. Учир нь үдээс өмнө зуурч тавьчихаад орой нь чимхсэн тул. 

Бас нэг таамаг нь амраахаасаа өмнө жаал нухчихсан юм. Дараа нэлээд нялцгайдуу зуурах ёстой юм шиг. Гэх мэтээр ойрхон ойрхон хийж гарших хэрэгтэй бас. 

Бас багынхаа өдрийн унтлагын цагаар цонхоо олгойлгож агаар салхи оруулсан юм. Тэгэхэд л гурил маань даарчихсан байх. Хо хо. 

Охид зул сарын баяраар пицца идмээр байна гэж захиалга өгөөд байгаа. Хичээнэ дээ, өөр яахав. 

За та нарын гал тогоо энэ карантийны үед хэр байна? Бүрэн утгаар нь эзэгнэж байгаа биз дээ. 

Бүгдэд нь амжилт хүсье өө...

0 件のコメント:

コメントを投稿