2020年12月5日土曜日

Хагас сайн

За өнөөдөр их ажилтай. Хувийнх. Эртхэн хэлчихье. 

Хотын дарга шигээ үйлдэл бүр нь онигоонд ороод, зайлуул... Хувь хувьсгалаа эртхэн хэлээд, ялгаад салгаад явчихгүй зүгээр. Тийм ээ? Үнэндээ л таалагдахгүй байгаа, тэр дарга. 

За тэр ч яахав, бидний өөрсдийн сонголтын алдаа...

Өглөө бага зулзага албандаа аавтайгаа явах байлаа. Урлагийн үзлэгтэй байсан юм. Тэгсэн өчигдөр бүлээрээд албаа амарсандаа. Үдээх хойш үзүүлсэн чинь хоолойны ханиад. 

Ханиад нь халуун нь бууж эхлээд 48 цагийн дараагаар л олон хүмүүстэй уулзаж учирч болно. Мөн албандаа явах бол явж болно гэсэн эмчийн бичиг хэрэгтэй. Ингээд л бид урлагийн үзлэгтээ оролцож чадахааргүй болсон.

Уг нь нэг хөөрхөн номны баатрын дүрд хувирах байсан. Энэ жилийн онцлогоос коронагаас болоод богино хэмжээний, зөвхөн өөрсдийн хүүхдээ л харна. Бас нэг гэр бүлээс нэг хүн л үзнэ гээд зохицоод, арга ухаанаа уралдуулаад, улс эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, урлаг, спортын ажлыг яаж ийгээд зохион байгуулаад явж байна.

Зураг, бичлэг гэлгүй хүүхдээ сайн хараарай, бичлэг хийх, зураг дарах гээд чичрээд байв аа? Хүүхдийнхээ тоглолтыг анхааран шимтэн үзээрэй гэсэн захиа ирсэн. Бүх эцэг эхэд. 

Мангар санагдаад, уур хүрээд байсан чинь бүр хүүхэд нь оролцож чадахаа байчихдаг гэнэ ээ. Жавхлан юм даа. За яахав эрүүл саруул байхад болно доо болно...

Харин азаар урьдчилаад нэг өдөр жинхнээсээ юм шиг тайлагнаад, тэр өдөр нь мэргэжлийн хүн дуудаж бичсэн. Тэр бичлэгээ тэгээд худалдаж авахыг хүссэн эцэг эхэд зарна. Бас л толгой нь ажиллаж байна уу? 

Би ч бас дуугай байхгүй, зөвхөн өөрийн хүүхдийн бичлэг бус, шал хамаагүй ангийн хүүхдүүдийн бичлэг цугтаа бичигдсэн двд авах нь тийм ээ? гээд хэлчихсэн. Хэ хэ.

Таньдаггүй хүүхдүүдийн бичлэгээр юугаа хийхэв дээ тийм ээ? Гай болж хаа нэгтээ бичлэг энэ тэр нь яваад, хүний хүүхдийн дүрс энэ тэрийг дур мэдэн цацсан хэрэгт орохыг хэн байг гэхэв.

Харж л байхаас. Хэдэн төгрөг гэх нь үү? Хүн ч тэгээд үр хүүхдийнхээ төлөө л юм хойно хэлсэн үнээр нь худалдаж авдаг л байх даа. тийм ээ?

Үдээс хойш дунд зулзага сагсны дугуйлантай. Түүндээ бяцхан хөгжөөнт арга хэмжээ зохионо гэсэн. Янз бүрийн төлөвлөж байсан арга хэмжээнүүд цуцлагдаад, хүүхдүүдээ өрөвдсөн эцэг эхүүд тийм санаачлага гаргасан. Би ч одоохондоо нэг их хөл алдаж гүйж, харайж чадахгүй байгаа. 

Бага зулзага, ажлынхаа дороос цухуйж чадахгүй. Бусад ээжүүдэд даатгааский. 

Конкурсны зулзага өглөө эртлэн гараад явсан. Шалгалттай. Одоо конкурс болтол бараг долоо хоног бүр шалгалт өгөөд явах юм гэсэн. Ээж аавыгаа дуу хуураа намсгаад, даруухан бай гэж захиад байгаа. 

Өнөөх хоёр нь чихгүй толгойлоод, айлд очиж идэж ууна, өнөө орой. Хэ хэ. Харин ч гэртээ амьтан хүн урихгүй байгаа шүү гэсэн шүү юм ярьчихаад. Билэг танхай ээж аав байна уу? Ккк

Мэдээж айлд хоосон очоод идэж уухгүй. Мантуун бууз хийнэ. Хань ижил яс чанах юм гэсэн. Японд тэр бүр айлууд ястай мах чанаад байдаггүй, угаасаа дэлгүүр хоршоонд нь ч зардаггүй. 

Ямар сайндаа шагайгаа танилцуулахаар пүү паа болоод байхав. 

Айл минь ямар хоол хийх нь үү? Айлын хоол амттай байдаг хойно. Зураг хөрөг дарж блогтоо оруулна аа за. Хи хи. 

Яагаад ингээд бие биенийхээ хоолыг буудахаар болсон бэ гэхээр, хань ижлийн тавьдан ангийн урхийг очиж үзмээр байна гээд, айлын эхнэр нөхөр хоёр. Тэгээд л урлагийн үзлэг дуусангуут, уул явж ирчихээд, оройд нь нэг уулзсаных идэж уухаар тохиролцоод. 

Яагаав түрүүчийн долоо хоногт гэрт нь очиж данхтай цайг нь хоосолсон холын хөрш айл минь.

Бүтэн сайнд нь төлөвлөсөн зүйл алга одоогоор. Шартахгүй л байх юм шүү. Ха ха. 

За та нартаа бас амралтын өдрөө сайхан өнгөрөөхийг хүсье. Гэснээс нээрээ өдөр бүр амралттай байгаа биз дээ? Атаархаж байна шүү. Хо хо. 

За түр баяртай...

0 件のコメント:

コメントを投稿