2021年1月4日月曜日

Шинийн 4

Ажил эхэлсээн. Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Хаашаа ч гарахгүй, гал тогоонд ихэнх цагаа өнгөрөөх чинь бас л тэвчээр шаардсан ажил байлаа, миний хувьд. 

Нүүр номдоо ингээд биччихвэл аягүй л бол загнаад эхлэнэ. Хайртай хүмүүстээ хоол хийж өгч байж ядарлаа бла бла, би бол үүндээ маш аз жаргалтай байдаг бла бла гээд л тийм ээ. Хэ хэ. 

Хүн бүр өөр шүү дээ. Ямар сайндаа "10 хуруу тэгш хүн байдаггүй, Уулын мод урттай богинотой, олон хүн сайтай муутай" гэдэг үг гарахав дээ. 

Японд бас байна аа. "Арван хүн арван өнгөтэй" гэж. 

Тэгэхээр би чинь арай өөр зүйлд аз жаргал мэдрэнэ ээ. Мэдээж гэрийнхэн минь амттай сайхан хоол идээд, аз жаргалтай байвал ээж хүний жаргал, үртэй хүний жаргал. Тийм үү? 

Оршлоо ингээд дуусгана аа. 

Ажилдаа явах гээд банзал, тиркогоо гаргаад өмслөө. Орж байна, тэгэхээр бас ч гэж гайгүй жин нэмсэн бололтой. Яахав, жаахан бариудуу. Хо хо. Одоо формондоо орох гэж жаахан хичээвэл болчих ч юм шиг. Сэтгэл санаа ч дагаад гайгүй шүү. Ккк. 

Бага зулзага бас албандаа явсан. Уйлж унжаад унах болов уу? гэсэн чинь үгүй юм аа. Хүн болчихож ээ, үр минь. Гэснээс үгсийн сан нь арвижаад л байна. Тусад нь бичнэ ээ.

Охид надтай хамт ажил дээр минь очиж даалгавраа, хичээлээ хийсэн. Өдөр нь малийж байгаад л дуртай зүйлсээ авахуулж идсэн. Хурдан хичээл эхэлж, сургуулийн өдрийн хоолоо ид гэж аман дээр гарч ирсэн. Гадагшлуулаагүй. Жаахан тэвччих хэрэгтэй. 

Эх оронд минь цагаан сар хэдийд билээ? Бууз чимхэж хөлдөөх хэрэгтэй юм байна. Хөөрхөн хөөрхөн монгол хүүхдүүд ирдэг дээ. Та бүхэн минь мэднэ. Гэснээс манайд он гаргачихаад, яаран сандран харьцгаасан. Хэллүү?

Цас ороод цав цагаахан байсан тул тэр хэд маань гадаа зураг хөргөө авахуулж, бужигнасан байна лээ. Нэлээд оройхон орж ирээд, он гаргаж шампанск буудуулсан. 

Сонсоод тээр жил бид бас шинэ оноо тэмдэглэсэн минь санаанд орсон. Бидний хэсэг залуус шөнө гарч цасан өвгөн хийсэн, хоёр хуваагдаж дуулж уралдаад, маргааш өглөө нь машинаа барьж явахдаа эвхсэн толио дэлгээгүй, жолооны үнэмлэхээ аваагүй явж байж билээ. Тэгсэн цагдаагийн машин яг өөдөөс хараад зогсож байсан. Ямар азаар тэр үед шалгаж бариагүй юм гэж бодоод л байдаг юм...

Нэг үеийн залуус хөгжилдөөд, шуугилдаад, баярлах маш сайхан дурсамж үлдээдэг тийм ээ? Эргээд дурсахад. Дээрх дурсамжинд "ардын багш" гар бие оролцсон байдаг юм. Хо хо. 

Гэснээс "ардын багш маань эхнэр"-тэйгээ нийлээд миний ахлах сургууль орохдоо хэлсэн үгийг минь муулаад л яриад байгаа сурагтай. Ха ха. Үгүй яахав, нэг ч гэсэн хүн намайг муулж, шүүмжилж байна гэдэг, би азтай хөөн гэхгүй юу. Хи хи. Дандаа магтуулна ч гэж юу байхав. Аливаа зүйлд тэнцвэр хэрэгтэй.

Эхнэр нөхөр 2 нийлж хүн муулахдаа харин ам нийлдэг юм билээ, түүнээс ч манай багшийн паян мундахгүй шүү дээ гээд л тэд инээх... Ккк.

За за муухай сөрөг юм бичихгүй ээ. Идэр-Одын ээжтэйгээ хийсэн тусгай дугаарыг сонсох гээд л завдалгүй яваад байна. Мөн өөрөө ганцаараа ярьсан нь гарсан байсан тэ. Сонсоод суух юм шүү, өдрийн цайны өөрт оногддог ганц алтан цагаараа.

Маргааш болтол баяртай, удахгүй зураг хөрөг оруулж тайлан тавина аа. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿