Зээ энд цагаан сар нь болоод өнгөрсөн шүү дээ. Өмнө нь бичиж л байсан байх.
1 сарын 1-нд цагаан сараа хийчихдэг. Нэг бодлын амар.
Шинийн гурванд бид гацуур модоо хураалаа. Хань ижлийг амарч байхад, дунд зулзага хичээл ном гээгүй байхад нь хураах гэж зүтгэсээр хураалаа. Том зулзага тэгсэн нэг өрөөнөөсөө цухуйснаа
-Таны төрсөн өдөр хүртэл байлгахгүй юм уу?
Гэнэ ээ. Урд нь залуу байж, төрсөн өдөр хүртлээ гацуураа хураадаггүй үе байсан байсан. Хэ хэ.
Гэснээс удахгүй төрсөн өдөр минь тохионо оо. Зулзагууд л бялуу идэх гэж тэсэн ядан хүлээж байх шиг байна. Бага зулзага өнгөрдөг оны 12 сард аавынхаа төрсөн өдрийн бялууны лааг үлээсэн.
Хошуу нь хөөрхөн цорвойж ирснээ үлээсэн. Хүч муутай юм аа. Хи хи.
Онын сүүл, шинэ оны эхээр маш их цас орно гэж айлгаад байсан. Санасныг бодоход гайгүй шүү. Би хоёр өдөр гэрээсээ огт гарсангүй.
За тэгээд ойлгомжтой, гэрт өнжихөөр юу болдог билээ? Гал тогоо, гал тогоо бас дахин гал тогоо.
Бушуухан шиг ажил, сургууль эхлээсэй. Ээ бурхан минь.
Гэснээс энд суугуул мужид минь ко туссан хүний тоо эрс нэмэгдсэн. Яг одоогоор 123 хүн болсон. Яахав, 68 орчим хүн нь тусаад, эдгээд, эмнэлгээс гарсан хүний тоо. Нэг жилийн хугацаанд.
Хүн ам цөөтэй муж тулдаа бас ч гэж сайн л барилаа. Гэхдээ хэллүү? Их ойрхон бага сургуульд хоёр сурагч туссан. Өвлийн амралт эхлэхээс 2 өдрийн өмнө байсан тулдаа нэг их сандралд орсонгүй.
Тэр бага сургууль мэдээ гарсан өдрийн маргааш нь шууд амарч, багш сурагчид нийлсэн 640 орчим хүн шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан. Ашгүй гэж, бурхан минь.
Гэртэй минь бас ч гэж ойрхон уу гэвэл ойрхон. Дундаа нэг том супер маркеттай. Түүгээр их л олон хүмүүс орж гардаг. Хаа очиж би тийшээ нэг их ороод байдагүй. Жилдээ ганц нэг л ордог.
Сургууль 7-ноос эхлэнэ. Бага зулзага 4-с аваач өгчихнө. Учир нь ээж аавын ажил 4-с эхлэнэ.
Цэцэрлэг нь дахиад л үүднээсээ хүүхдээ өгч авалцана гэсэн. Ко-той холбоотой...
Гал тогоог маш сайн эргүүлсэн хүн чинь овоо хөвсгөр болсон. Айгаад жин дээр зогсохгүй байгаа.
Нэг тийм сонин ном эхлүүлсэн. Монгол. 4 билүү жилийн өмнө монгол явахад хүн өгсөн. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдэг ном. Хэ хэ. Дараа зураг оруулна аа.
Нэг япон номоо уншиж дуусгаагүй ээ. Залхуу хүрээд барьж авалгүй, тойрч гүйгээд байна. Яадаг юм билээ? Буцаах хугацаа нь аль эрт дууссан. Ажлын ном тул албан тушаалаа ашиглаж, сунгаад л яваад байгаа болохоос. Хи хи.
Аан тийм бас шинэ жилийн баярын бялуу энэ тэрийнхээ зургийг оруулах юм байна шүү. Та нар минь тэвчээртэй хүлээгээрэй.
Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...
0 件のコメント:
コメントを投稿