2021年1月12日火曜日

Шинэ оролдлого

Шинэ онд эхэлсэн шинэ оролдлогынхоо тухай бичих үү? 

Номын дэлгүүрт тэмдэглэлийн дэвтэр төрөл төрлөөрөө, ёоз ёозоороо зарна аа. Нимгэн зузаан, хээтэй хээгүй, гялгар барзга гэх мэт. Бас нэг онцлог нь хуучин оныхоо 12 сараас эхэлдэг, хуучин оныхоо 10 сараас эхэлдэг, шинэ гарч буй оныхоо 1 сараас эхэлдэг гэж байна. 

Мөн сараар нь нэгтгээд төлөвлөөд явахаар, долоо хоногоор нь бичээд явах гэх мэт. 

Бас миний энэ удаад худалдаж авчсан шиг 3 жилээр, 5 жилээр гэж байна. 

Өнгө нь их хөөрхөн ягаан өнгө. Тод биш, цаанаасаа нэг тийм эмэгтэйлэг ягаан. Дэлгэхээр нэг нүүрэнд 3 жилийн нэг өдрүүдийн хүснэгт курайна. Жишээ нь 2021 оны 1 сарын 1, 2022 оны 1 сарын 1, 2023 оны 1 сарын 1 гэсэн өдрүүдийн хүснэгт байна. 

Тайлбарлах гэсэн өнгөтөөр ярьж хэлж чадахгүй байна тийм үү? Нээрээ дараа нэг сайн дураа хүрвэл, нэг нүүрний зураг оруулж болох юм байна шүү дээ. Энэ толгой нээрээ заримдаа их хойрго оо.

Ямартай ч 3 жил нэг ийм ягаан дэвтэртэй найзлана. Уйдаж магадгүй тийм ээ. Өнгөнөөс нь. Тэр үед нь дээр нь хөөрхөн хөөрхөн наалт наагаад явчихаж бас болох. Сэтгэж байна уу? Энэ толгой хааяа яахав сийрэг ажиллана аа. Өөрийгөө үнэлнэ шүү. 

Дэвтэр дээр байгаа үзэгний савыг санаж байна уу? Хэдэн жилийн өмнө нэг мундаг сэнпай-ааасаа бэлгэнд авсан. Одоо хүртэл хэрэглэдэг шөө, таныг дурсан санан, мундаг шөө гэж. Хи хи. 

Саяхан бас дэвтэр дэх тэмдэглэлээ гоёмсог?, арай өөр уур амьсгал оруулах гэж усан цэнхэр өнгийн бал авсан. Авсан ч гэж дээ, дунд зулзагатаа шугам авах гэж явахдаа, ээждээ төрсөн өдрийн бэлэг авч өгөхгүй юм уу? гэж шалсаар байж авахуулсан. 

Хоёр биедээ л бэлэг худалдаж аваад, би зулзагатаа шугам, зулзага ээждээ бал. Дүндээ дүн. Наддаа хэмнэлт болж чадаагүй. Хэ хэ. Дунд зулзага баякаа байгаа. Тэгээд л аминдаа хүний мөнгөөр хөөрхөн бал авахуулах гэж шуналтсан чинь. Ккк. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿