Он гараад, хэд хонож байхад оруулж ирсэн. Дуртай амттан минь учир малийгаад л хоёр гараа маш сурмаг гэгч нь тосож авсан. Хэ хэ.
Хүний тоогоор. Бага зулзага нэг их идэхгүй байсан. Амсаж бол үзсэн. Тэгэхээр нь ээж нь хүлээж байгаад л аваад хоб гээд үмхчихсэн.
Гэснээс энэ хөршийн маань өвгөн надтай хамт нэг өдөр төрсөн. Мэдээж он нь өөр л дөө. Ха ха. Мэдээжийн зүйл бичсэн үү? Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг цаанаасаа нэг учрах гэсэн хөршүүд байна уу?
Хань ижил чи минь хийгээд сурчихаач. Тэгвэл бид өдөр бүр иднэ шүү дээ гэсэн. Би одоо бүр бялуу хийгээд л сууж байх уу тэ? Оройн хоолоо чүүтэй чайтай амжуулж байхад. Хэ хэ. Ээ дээ энэ эрчүүд үү?
За нэг ийм алт шиг хөрштэй бид олон сайхан хүмүүсийн буянд хүний газар эх орныхоо, ээж аавынхаа, ах дүү нарынхаа нэрийг өндөрт өргөж явна даа гэж. Маш ухаантай хүн шиг бичсэн шөө.
Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
хаа сайгүй хөршөөс бялуу идэх хувьтай л юм хахах
返信削除Харин 2-лаа арай л их хувьтай юу? хэхэ.
削除арай их хувь гэж байхгүй ээ байгаагаа эдлээд л амьдарчихна.:-)
削除хэ хэ. за олдсон хувиа аятайхан эдлээд явна аа.
削除