2021年1月19日火曜日

Замбараагүй

Өө тэнд эх орон минь юу л болоод байна даа. Түрүүхэн уншаад, бичих хүсэл төрдөггүй. Улс төрийнхөн, засгийн газарт яачихсан улс ажилладаг байна аа. 

Үгүй одоо тэгээд ард иргэд бидний л сонголт юм даа. 

Томыгоо монголд, хоёр багыгаа энд төрүүлсэн. Орчны хувьд асар ялгаатай л даа. Монголд төрж байхад би өөрөө хүүхдээрээ шахуу, гадаад дотоод явж галуу шувууны мах идээгүй, юм үзэж нүд тайлаагүй байсан болохоор ийм л байдаг юм байх гэж бодсон. 

Анх мазокийн шинжилгээ өгөх гээд шатаар өгсөж гардаг төмөр сандал дээр сууж алцайж байснаа санадаг юм. Аймар хүйтэн төмөр биед хүрэхэд учиргүй айж байснаа бас л санадаг.

Төрнө гэдэг, эмчийн хяналтанд байна гэдэг гээд л асар олон гайхсан, айснаасаа болж, мөн энд ажилдаа сатаараад дахин төрнө гэхээр айсаар яваад, холоо зайтай төрж байлаа. 

Дунд зулзагаа төрүүлэхдээ харин ч нэг жаргасан. Орчных нь тохилогт шүү. Түүнээс эмч нарын чадвар нь манайх илүү ч байж мэднэ. Ааш, харьцаагаа л жаахан засчихвал...

Энд эмч, эх баригч, сувилагч нар тоног төхөөрөмжөндөө найдаад, ур чадварын хувьд манайхтай л адил санагдсан. Ааш араншин, харьцааны хувьд бол хайлсан тугалга л даа. Үйлчлүүлэгч бид хаан...

Ко чинь нэлээд хүнд тусдаг, хурдан халддаг нэг ёсны ханиад маягийн зүйл гээд дэлхий нийтээрээ яриад бичээд, судлаад, иргэддээ танилцуулаад байхад л манайх гэж иргэдийнхээ тархийг баахан үхсэн хүний тоо, халдвар авсан хүний тоо дурдсан мэдээллээр бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд угаасан. 

Түүнийх нь гайгаар тахал тусчихсан мэт л хүний тооноос хасаад, зайл энэ тэрээ, шатаа энэ тэрээ гээд мэдээлэл, эрүүл мэндийн боловсролоор хомс хэдэн хүмүүс тургиад л. 

За за хамаа намаагүй зүйл бичихээсээ өмнө зогсооё дөө. Үнэндээ л аймар санагдаж байна, эх орон минь хаашаа яваад байна? Хэн удирдаад байна гэж бодохоор. 

Ямартай ч эх үр хоёр эсэн мэнд, гэрийнхэнтэйгээ уулзаарай, шаардлага тавиарай, бид тийм эрхтэй шүү гэж хэлмээр байна. Хүний эрхээ эдэлцгээе...

Уншигч олондоо амжилт хүсье. Түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿