Хорвоо дэлхий уужим
Хийх ажил их.
За энэ алдартай үг чинь хэдийнээс эхлээд сонсоглоо доо. Их дээрээс тийм ээ? Бас энэ ном их л дээрээс танил болсон тийм ээ?
Яг ямар замаар энэ ном надад уншигдах гээд ороод ирэв гэдгээ мартахгүйн үүднээс бичлээ шүү. Сонирхолгүй бол алгасаарай.Удахгүй ахлах сургуулиа төгсөөд явах нэгэн монгол хүүгээс унших гэж авсан. Оронд нь би өнөөх эдийн засгийнхаа зузаан номыг өгөөд явуулчихсан.
Эдийн засгаар суралцах гэж байгаа юм. Унш гээд саналаарөө өгөөд явуулчихсан. Хи хи. Өөрөө уншиж дуусгаагүй. Эхний хэдхэн хуудсан дээр л явж байсан.
За яахав, чухал хэрэгтэй хүн нь эхлээд уншиж л байг. Тийм ээ? Оронд нь надад дөрвөн ч ном авчирч өгсний нэг нь энэ. Нимгэнээс нь эхлээд уншиж байгаа санаатай.
За тэгээд энэ хүний тухай мэдэхгүй хүн ховор биз ээ? Ямартай ч нэрийг нь бичлээ. Өөрсдөө хайж уншаарай, мэдэв үү? Хэ хэ.
Солонгос улсынхаа залуу хойч үеийн байр байдал, боловсрол хүмүүжилд ихээхэн санаа зовдог хүн байжээ.
Тэгээд л өөрийнх нь бичсэнчлэн нуршсан, үглэсэн энэ номоо бичсэн бололтой.
Гоё гоё үгс зөндөө байсан. Тэмдэглэж авсан. Сонирхвол эндээ бас бичнэ ээ. Өөрт ч хэрэгтэй. Яг таг, 100 хувь хэрэгжүүлнэ гэдэг хэцүү байх л даа. Яахав үе үе харж бага ч атугай эрч хүч, хүсэл тэмүүлэл авч байх үүднээс бичиж тэмдэглэсэн нь ч дээр байх.
Тэгээд бичихээр ой тоонд үлдэх нь арай илүү юм шиг санагдсан. Хүмүүс ч тэгж хэлж яриад байна билээ.
Номны хажууд байгаа нь солонгос амттан. Энд дадлагаар ирсэн байсан солонгос хүний эхнэр нь манай ажлынханд гэж явуулсан. Би л их идэж байна дөө. Манай ажлынхан нэг их идэхгүй.
Би бүр ганц нэг өдөр өөрийнхөө хувийг охиддоо авчирч өгсөн шүү дээ. Хи хи. Амттанаа багасгачих гэхээр л цаанаасаа нэг блохгүй, яаж ийгээд л нүдэнд өртөөд байна. Худалдаж бол авахгүй байгаа уг нь.
Үнэгүй зүйлд нугасгүй гэдэг хандлага л нөлөөлөөд байна тийм үү? Хажууд нь бас хань ижил амттай юм байна уу гэж асуугаад уур хүргээд. Заримдаа ч уурлаад байхгүй ээ гээд ширүүхэн л үзэж байна.
Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Дараагийнх гэдэг нь энэ номноос түүсэн уран цэцэн үгс, сургаалийн тухай бичихээ хэлж байгаа юм шүү. Маргаашийн бичлэг ордгоороо орно.
Харин юу бичих билээ? Нууц. Хо хо. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿