2021年1月29日金曜日

Амттан

Баасан гараг шүү дээ, манайхаан. Би хэд хоног амттан идэлгүй тэссэн юм. Гэнэт баасах ах, эгч гэж бодонгуутаа солонгос чоко идчихсэн. 

Энэ доор амттан юу вэ? гэхээр


Өөрийн төрсөн өдрөөрөө идсэн бялуу. Гэрийнхээ ойрхон бялууны газраас авсан. Нэг жижиг бөөрөнхий бялуу, тэгээд ийм жижиг бялуунууд. Охид л сонгосон. Төлбөрийг нь ээж өөрөө төлсөн. Хи хи. 

2 сард төрсөн өдөр энэ тэр байхгүй. 3 сард харин бий шүү. Ямар бялуу идэх вэ гэж ярилцаад л сууж байна. 

Тэрнээс наана цагаан сараа ёслоно доо тийм ээ? Бэрээс идмээр санагдаад л байна. Цагаан сар болтол тэснэ дээ. Гэснээс бэрээсэндээ элсэн чихэр хийхээ болиод хэдэн жилийн нүүр үзэж байна. Үзэмнийхээ чихэрлэгээр болдог юм билээ шүү. 

Журмын олон нөхөд та бүхэн бас туршиж үзээрэй. Зулзагууд бас бага сага амссан. Түүнээс нялуун баба гээд амсдаггүй байсан юм. 

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.

2 件のコメント:

  1. Төрсөн өдрийн мэнд! Хаа сайгүй амттангууд их л байгаа юм байна. Нэг найз бяслагны бялуу нөгөө найз ороомог хийгээд идээд л байлаа. Одооноос болиноо хахах

    返信削除
  2. Баярлалаа. Харим тийм ээ хаа сайгүй амттан. Идэхгүй л байвал болох зүйлийг тэ, албатай юм шиг идчихээд гоншигоноод тэ 2-лаа. хаха. Болиорой чи,ккк

    返信削除