2021年1月28日木曜日

Шохой

Бага байхад шохойгоор самбарт бичих, ингэж цемент дээр бичих дуртай байж билээ. Чирта тоглохдоо ашиглана гээд л. Гүүдэг маадаг гэж тоглоом тоглоно. Бас нэг тойрог зурчихаад, бөмбөг дээш нь шидээд ямар нэг улсын нэр хэлээд зугатаад байдаг ч билүү тоглоом. 

Нэрийг нь санадаггүй ээ. Санаж буй хүн байвал бичээрэй. Сэтгэгдэл бичих хүн ч цөөрсөн л дөө. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, хи хи. 


Үүнийг дунд зулзага зурсан. Тэгээд зулзагууддаа шохой авч өгнө гээд л мартчихаад яваа юм байна. Ингээд зураг хөрөг оруулчихвал толгойд үлдээд, дэлгүүрт орохдоо санаж магад. 

Үүнийг чулуугаар зурсан гэсэн. Гэрийнхээ харъяа газар л зураарай гэж захьдаг юм шүү. Яагаав, хэдэн жилийн өмнө өөр айлын ойролцоо цемент дээр нэг охиныг мангар гэж бичээд, үхтэлээ загнуулсныг санаж байна уу? 

Мангар гэж бичиж байхаар ядаж ингээд зураг зурсан бол тийм ээ? Бага байхад орцны хананд элдэв л зүйл бичээстэй байдаг байж билээ. Арилгаад  арилгаад нэмэргүй байдаг байсан байх даа?

Шохой авч өгөөд, ямар зураг зурсныг нь эндээ дурсгал болгож орууламз.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2 件のコメント:

  1. Бага байхад манай хөдөөд лав шохой ховор олддоггүй байж билээ. Жоохон шоохой олдохоороо ангийнхаа хүүхдүүдийг нэрээр нь холбож бичээд л хахах Чиртаг газар шороон дээр зурж байгаад тоглодог байсаан байсан.

    返信削除
    返信
    1. Бага байхад ер нь юм юм хомс байжээ, гэхдээ л жаргалтай байжээ. Чирта ч гоё шүү, одоо үсэрч чадахгүй болсон байхаа, биеэ даахгүй ккк.

      削除