Хүүе энэ төв газар чинь амьдрал буцалж байна шүү дээ. Юун өвчин, юун вирус. Төв буудлын ойролцоо ч зочид буудалд буусан. Хүн гэж пиг байсан. Ажилдаа яарсан, хичээдээ яарсан гэх мэт залуус.
Их дэлгүүрээр хэссэн эмээ өвөө, баячууд, ганган ганган туранхай хүүхнүүд. Их дэлгүүрээр нь нүдээ хужирлаж явахдаа өөрөөсөө ичлээ. Пөөнийсөн хар курткатай. Ядаж байхад хөвсгөр.
Галт тэрэгний буудалтай залгаа байдаг Такашимаяа их дэлгүүрээр нь цаг нөгцөөж, нүдээ хужирлаж жаал алхсан. Хөдөөний хүн соёлтой танилцаж, хүмүүсийнх нь ганган сайхныг, мөнгөтэйг гайхаж л явлаа.Хажууд нь би конкурсны хүүхдийн төлбөр, байр сууцыг яах билээ гээд санаа зовоод явж байхад. Наана нь ямартай ч конкурсээ амжилттай өгөөдхөг дээ, тэгж байтал учрыг нь олоод, хужрыг нь тунгаана даа гэсэн шүү бодол толгойд эргэлдээстэй.
Төв газар ирснийх өрөөндөө бүгээд байх бас тиймхэн санагдаад л хэссэн хэрэг. Түүнээс ч өрөөндөө л номоо уншаад суумаар. Гэхдээ амжилттай өнөөх Стиб Жобсынхоо номыг дуусгасан.
Нэг япон ном эхлүүлээд, овоо ахиулчихсан. 500 хэдэн хуудаснаас 200 гаран хуудас уншсан. Харих замдаа галт тэргэнд уншиж, дотроо жаахан сонин болгож аваад, сүүлдээ хаагаад, нүдээ аньж унтмар аядсан.
Энэ япончууд унаанд ном уншаад байдгийг дуурайсан биш. Гайхаад л байна. Дотор энэ тэр нь муухайрдаггүй юм байх даа гэж...
Төв газрын сонин сайханг зураг хөрөгтэй нь танилцуулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿