2021年2月26日金曜日

Төв газар 2

Явсан газрынхаа нүд хужирласан ганц нэг зураг оруулах гээд л. Хэт их сонголттой, хэт их дэлгүүртэй, хэт их амттантай, хэт хүнтэй газар ч бас л. 

Гэхдээ жилдээ ганц нэг зүгээр тийм ээ? Ойрын 2 жил төв газар яваагүй болохоор сайхан л байсан. 

Энэ удаад гэрлийн бүрхүүлний 2 зураг дарсныгаа оруулах санаатай. 

Үдийн хоолны цагаар орсон лавшааны газар. Мисонд чанасан лавшаагаараа алдартай гэхээр нь орж идсэн. Хатуудуу гурилтай, өтгөндүү шөлтэй үдон буюу лавшаа байсан. 

Таазных нь энэ гэрлийн бүрхүүл таалагдаад зураг дарсан бөлгөө. 
Буудалласан буудлын ресторан. Өглөөний цайгаа ууна. Өвөрмөц санагдаад. Хэ хэ. АПА гэдэг нэртэй зочид буудал. 

Хот газрын хүмүүст бол үүнээс ч илүү содон, өвөрмөц тааз, чимэглэл, бүрхүүлийг өдөр тутамдаа хардаг байх тийм үү? Би ч ажлаар ийш тийшээ явахдаа таараад л зураг дардаг. 

Үе үе ингэж блогтоо оруулдаг, эргэн дурсан санахын тулд. 

Нэг иймэрхүү сонинтой, догдолсон, түгшсэн, санаа зовсон хүн яваад л байгаа шөө. Бүгдэд нь амжилт. Түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿