Залаад ирсэн бурханд минь хөрш эмээ өгөөд явсан. Биднийг сэрээгүй байхад шахам ирээд, хаалганы бариулаас зүүчихэж. Мэссэж үлдээгээд.
5 ширхэг байсан байхаа. Нэгийг нь бага зулзага дур мэдэн авч илсэн. Дунд зулзага эгчээсээ айгаад дур мэдэн идэхгүй. Эгч нь хальт амсуулж байх шиг байсан.Хүмүүс эгчийг нь гээд байхаар бас жаахан атаархасхийгээд байх шиг. Миний зулзага ч бас залаад ирсэн бурхан шиг болох цаг ирнэ ээ. Тэр үед эргэн тойрныхон бас л ингэж дэмжих байх аа гэж хэлж ойлгуулчих санаатай үзэж тарж байна.
Бага ч юугаа мэдэхэв. Томчуудын өгснийг амттай гэж идчихээд л, амтгүй зүйлээ гаргаж хаячихаад л гүйж байна.
Хань ижил бид амсаагүй. Би чинь хөвсгөрөөсөө салчих санаатай нэг их дуртай зүйл минь биш бол ам руугаа хийхгүй байгаа. Дуртай чокогоо авалгүй, лангууны хажуугаар өнгөрөхдөө нүдээ аниад, хурдан гэгч нь тойрно. хэ хэ.
Залаад ирсэн бурхантай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай...
0 件のコメント:
コメントを投稿