2021年2月3日水曜日

Чирта

Энэ хоёр лааз зэрэг дуусаад. Тэгээд лаазаа цэвэрлэх зуураа гэнэт шороо хийж байгаад чирта тоглодог ч юм билүү гэж санаад. Хэ хэ.

Нивеа тосыг байнга хэрэглэдэг бид. Нэг нэвтрүүлгээр энэ тос нь их үнэтэй ямар ч билээ тостой найрлага нь бараг ижил байсан гэж гарсан гэсэн. Том зулзага үзсэн гэсэн. 

Үнэ ч харьцангуй гайгүй. Хааяа бас монгол руу бэлгэнд явуулна аа. Дуртай эсэхийг мэдэхгүй л дээ. 

Ногоон нь гарын тос. Би ажил дээрээ тавиад овоо удаан хэрэглэсэн. Дуусахаар нь гэртээ авчирч лаазаа цэвэрлэсэн юм. 

Лаазны хог авдаг өдөр иртэл бага зулзага жаал тоглох шив дээ. Ингэж тоглодог юм гэж зааж өгч энэ тэр. Даанч одооны хүүхдүүд тоохгүй юм дөө гэж.

Энэ хоёр тосонд дуртай хүн байвал хэлээрэй. Хааяа юу өгөхөө мэдэхгүй, хайж явах завгүй үед ингээд авмаар байгаа зүйлээ хэлчихэж байвал их зүгээр байдаг шөө. Яг над шиг. Ккк.

Би Токиод байдаг нэг хүүхэнд тагтааны хэлбэртэй жигнэмэг авна шөө гээд л хэлчихдэг. Амар, цаад хүн маань ч амар байдаг гэсэн. 

За за чирта ярьж явснаа бэлэг сэлт гээд. Шуналтай гар шүү энэ, тийм ээ? Хи хи. 

Дараа харихаараа байрныхантайгаа талтаж байгаад чиртадна аа ерөөсөө. тэр болтол хөвсгөрөө жаахан багасгах. Үсэрч чадахгүй онигоо болно биз дээ? энэ чинь одоо. Хо хо.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿