Хүрхрээгээ үзчихээ буцах замдаа зүгээр явахгүй, бас зураг дараастай. Блогтоо оруулах гэж тэр.
Тутрагын талбайд ингэж шувууд цугладаг юм байна. Бодвол өт хорхой олж иддэг байх? Энэ зураг дээрхийг дунд зулзага минь "дэглий" гэж зааж өгсөн.
Япон үгээр нь тольдохоор "хөх дэглий" гэж гарч ирж байна лээ.
Үүнийг хань ижил "ангир" гэж хэлсэн. Би шувуудаг сайн хэлж мэдэхгүй ээ. Багадаа хөдөө гадаа нэг их явдаггүй, хотод л голцуу зусдаг байж дээ. Тэгээд ч тэр үү элдэв ургамал, амьтан, хорхой энэ тэрийг нэрлэж мэдэхгүй.
Осолдохгүй хун, хэрээ, аалз, мэлхий гэх мэтийг бол нэрлэнэ ээ нэрлэнэ. Хэ хэ.
Тэгээд бодохоор үр зулзагуудаа хөдөө гадаа их дагуулж явж, байгаль дэлхийтэй нь танилцуулж байгаарай, журмын олон уншигчид минь ээ.
Цаана нь харагдах өтгөн ой бас л сүрдмээр байгаа биз? Бага зулзага "Тоторо гараад ирээч ээ" гэж хэлсэн. Ккк. Өтгөн л ой шугуй харахаараа Тоторо нь дотор нь амьдардаг гэж ойлгодог шиг.
Энэ хөөрхөн итгэл үнэмшил нь хэзээ арилчих бол доо тийм ээ?
Өнгөрдөг бүтэн сайны амралт нэг иймэрхүү. Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿