Уул усны ойр нь гэж бас л айхтар хэлж байгаа юм шүү. Гэртээ байхаар зурагтанд ухаан санаа нь явчихаад байгаа зулзагуудаа дагуулж гарлаа.
Машинаар 30 минут гаран явдаг газар нэгэн хүрхрээ байдаг юм. Японы 100 хүрхрээний нэгт багтдаг. Нэр нь Амэдаки.
Хүрхээ маань. Зуны халуунд очиход ч сайхан шүү дээ, сэрүү оргиод л. Жаахан ойртоход л усны дуслууд нь норгоод л. Монголоос ирсэн зочдоо байнга дугаалж явна аа.
Хамгийн сүүлд багыгаа төрөхөд эмээ өвөөг нь дагуулж хамтдаа нэг иржээ.
40 метрийн өндрөөс унадаг юм байна. Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид их ирдэг болсон, мөн зам зуур ойрхон хөөрхөн хөөрхөн мухлагууд нээгдсэн байсан. Бид зүгээр байгаагүй ээ, боов авч идсэн.
Зургийг нь дараа амттан гэж ирээд л орууламз...
Хүрхрээний доохон талд нэг жижиг гүүр байдаг юм. Тэр гүүрнээс доош харахад иймэрхүү чулуу ихтэй, урсгал голын дуу чимээ тааламжтай гэж юүхэв.
Байгалиасаа улам л холдоод байгаа бидэнд ингэж шувуу донгодохыг, голын боргионы чимээ сонсох чинь ихээхэн тайвшралыг өгнө өө гэж.
Бага зулзага хүрхрээ гэдэг үгтэй буцлаа. Хоёр хэлээр хоёуланг нь зааж өгсөн. Монгол хэлээр нь хэлээд сургачих юмсан. Буцах замдаа хүрхрээ үзээд, хөгжилтэй байсан тийм ээ гэж ярьж явлаа даа.
Зиак нэг иймэрхүү. Энэ бол өнгөрдөг амралтын өдрүүдийн зураг шүү. Энэ амралтаар яах ийхээ шийдээгүй байна өө. Гэнэт гэнэт л мэргэн санаа орж ирнэ шүү дээ.
Бүгдэд нь амжилт хүсээд, түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿