Дажгүй санагдсан шүү. Содон бөгөөд сонирхолтой түүхийн нэгээхэн хэсгээс олоод уншив.
Монгол хатдын тухай ном зохиол нэг үеэ бодоход гарч байна шүү тийм ээ. Мандухай цэцэн хатнаас өөр хатан бараг мэддэггүй байлаа шүү дээ. Худалч хүнд.
Мэдээж Алунгуа эх, Өүлэн эх, Бөртэ хатан гээд "Нууц товчоо"-нд гардаг хатдаас ганц нэгийг нь гадарлах төдий байлаа шүү дээ. Миний хувьд шүү дээ. Бусад сүрхий уншигчид өөр байх өө.
Ингэж хатдын тухай ном ар араасаа гарч, олон түмэнд хүрч байгаад баярладаг гэж. Сайн яваа эр хүний ард заавал хэн нэгэн бүсгүй хүн байдаг гэж их ярьдаг бичдэг болсон доо.
Үүнийг бол үнэн л гэж боддог...
Зарим хүмүүс шүүмжилж харагддаг. Хэт уянгын, түүхээс гажууд энэ тэр гэж...
Би хувьдаа таалдаг өө. Оршил жаахан нуршуу болчихов уу, яав?
За тэгээд Дондогдулам хатан гэхээр юу санагдаж байна?
"Гарьд Магнай" кинонд "Би энэ наадмыг чинь үзэхгүй" гээд л ширэв татаж байгаа дүрийг санаж байна уу? Тэр хүн чинь Богдын хатан Дондогдулам шүү дээ. Хэ хэ.
Тэгсэн энэ номонд дүрсэлснээр бол монгол бичиг үсэгтэй, үйлэнд уран, туйлын сүсэг бишрэлтэй, удам судар сайтай, одоогийнхоор бол элит хүн байжээ.
Багын нэр нь Дунгаамаа. 22 насандаа Богдын хараанд "өртөж", Богдын ордонд очно. Олноо ил гарч хатан болоход бас чамгүй хугацаа шаардана.
Хүүхдэд их хайртай, 10 гаран хүүхэд өргөж авсан байдаг юм байна. Төрийн дууллыг зохиодог алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай тэдгээрийнх нь нэг гэнэ.
Бусад хүүхдүүдийх нь үүх түүхийг бас олж мэдмээр санагдав. Нэлээд сэргэлэн, бас ч хоссонгүй хардаг, хэлдэг байсан хүүгийн хувь заяа яаж эргэсэн бол гэж бодов.
Учир нь түүнээс чинь хойш хэлмэгдүүлэлт гаарсан даа. Лам хуврага хүмүүсийг олноор нь устгасан даа. Ямартай ч 2 дахь хатан Гэнэнпил нь их л зүдэрсэн гэдэг юм билээ.
Эдгээр хүмүүсийн тухай дэлгэрэнгүй уншмаар байвал интернет зөндөө байх өө. Учир нь түүхэн хүмүүс шүү дээ.
Хүйлэн гэдэг монгол үгээ мэдэхгүй би тайлбар толь бичгээс хайж, олж мэдсэн. Өөр зөндөө үг байсан шүү. Дараа амжвал, санавал эндээ түүж бичнэ ээ.
Ямартай ч их сонин содон сайхан түүх, зүйл олж уншиж мэдсэндээ их олзуурхаж байгаа. Номоо хуваалцсан Сола-д баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэг...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿