2021年9月11日土曜日

Тоомжиргүй

Аливаа зүйлд тоомжиргүй амьдарч сурмаар л байна шүү. 

Эмэгтэйчүүдийн бүлэгт тавигдсан байхаар нь хамгийн түрүүнд авах хүсэлтэйгээ хэлээд, шуудангаар авсан. 

Яг энэ номыг 2 жилийн өмнө байхаа захьсан чинь дууссан байна гээд найз минь өөр ном өгч явуулсан юм. Тэгсэн ингээд л энэ цаг үед учрах хувь заяатай байж. 

Аливаа зүйлд тохироо нь бүрдэх гэж ярьдаг даа. Номоо хуваалцсанд маш их баярлалаа.  

Агуулгых нь хувьд энд тэнд сэтгэгдэл, тэмдэглэл их бичигдсэн байгаа байх өө. Одоо ч интернет гээчид чинь байхгүй юмгүй болсон цаг үе шүү дээ.

Олоод уншина биз дээ. 

Ерөнхийдөө ямар ч асуудалгүй, 100 хувь аз жаргалтай амьдрал гэж үгүй. Амьдрөл өөрөө асуудал.  

Аз жаргалтай амьдрахын тулд өөрт тохиолдож буй ямар нэгэн асуудлаа шийвдэрлээд үзээрэй. 

Эерэг зүйл өөд хэт тэмүүлэх нь эсрэгээрээ сөрөг зүйл болоод хувирчихдаг. Энэ бол үнэн юм шиг ээ. Энд тэндээс "мундаг" хүмүүсийн тухай уншаад өөртөөгэй харьцуулаад. Өөрийнхөө одоогийн байгаа байдалдаа бухимдах үе гардаг тийм ээ?

Үүний эсрэг сөрөг зүйлээ хүлээн зөвшөөрөх нь өөрөө эерэг зүйлд. Дутагдал гэх мэт зүйлсээ хүлээн зөвшөөрнө өө. 

Бусадтай өөрийгөө харьцуулахаас илүүтэйгээр "маргаашийн би өнөөдрөөс илүү байх хэрэгтэй" гэдэгт л анхаарах нь чухал юм шиг.

Бас нэг чухал зүйл нь үнэт зүйлээ тодорхойлох. Үүнд сайн үнэт зүйл, муу үнэт зүйл гэж байна байна шүү. 

Бидний баримтлах үнэт зүйлсэд

  • Хариуцлагатай байх
  • Тааварлашгүй байх
  • Бүтэлгүйтэл
  • Үгүй гэж хэлж сурах

Гэж байна шүү. Үгүй гэж хэлэхэд эвгүй тийм ээ. Хэд хоног үгүй гэж хэлсэндээ сэтгэл эмзэглээд л явдаг даа. Хүмүүс минь "үгүй" гэж хэлэх байхдаа гэж бодохоороо битгий тийм хүсэлт, гуйлт тавьж байгаарай. Хэ хэ.  

Бүтэлгүйтэхээс бас их айна өө. Тэгээд ч олон олон боломжийг алдсан байх гэж боддог доо.

Тааварлашгүй байж бол чаддаггүй юм шиг байна өө. 

Хариуцлага алдана аа, ихэнх тохиолдолд. Засах гэж хичээж буй...

Өөр юу бичээстэй байлаа? Хэд хоногийн өмнө дуусгаад, одоо өөр ном уншиж буй тул агуулга нь холилдох гээд байна. Ингэсгээд өндөрлөе дөө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿