Яая, их ном уншсан байна уу? Эсвэл уншиж байна уу? Хэхэ.
7, 8, 9 саруудад ёстой л уншлагын сар байлаа. 9 сар дуусаагүй ч. Зээлээд ширээн дээрээ өрчихсөн ном ч байна. Номын санд өрөөстэй ном ч байна. Гайхуулчих уу? Хо хо.
Энэ удаагийн ном болохоор "Номын дэлгүүрүүдийн худалдагчдын шалгаруулалт"-ад 2006 онд шалгарсан ном.
Оных нь дарааллаар унших санаатай гэж хэлсэн дээ. 2004 оноос эхэлсэн шалгаруулалтын эхний 2 жилийхийг уншсан. Сүүлийн 4 жилийн шалгарсныг уншчихсан.
Сүрхий байна уу? Сүрхий юм гэж магтаарай. Ха ха.
Маазрах ч яахав.
"Токио цамхаг ээж болон би, Хааяадаа л аав" гэдэг ном. Зохиолч нь Рири Франки. Энэ энэ гэхдээ үзэгний нэр. Жинхэнэ нэр нь 中川 雅也(なかがわ まさや)гэдэг хүн юм байна.
Нетээс хайж үзсэн чинь зурагтаар зөндөө л харж байсан хүн байсан. Хэ хэ.
Агуулга нь гэвэл нэг залуугийн дурсамж яриа. Бага насныхаа дурсамж, өсвөр нас, идэр нас гээд л. Ээж, аав, хоёр талынхаа эмээ, үе үе хамаатныхаа ах эгч, найз нөхдийнхөө тухай дурсаж ярина.
Кино нь гарсан байдаг юм байна. Номоо уншиж дуусгаад олж үзнэ ээ.
Гол баатар залуу Японыхоо урд зүгийн Фүкүока мужийн жижиг тосгонд амьдардаг. Их сургуульд суралцахаар Токио явна аа. Их сургуулийн 4 жилийг ёстой тэнэг өнгөрөөнө өө.
Их сургуулиа төгсөөд ажилд оролгүй, энд тэнд цагийн ажил хийгээд, цагийн ажил нь сардаа их бага. Тог, газ, ус зэргээ таслуулаад. Байрныхаа мөнгийг өгч чадахгүй таслуулна.
Өө тийм бас нэг жил улиран суралцана. Суралцана ч гэж дээ арай хийж нэг юм төгсөнө.
Ээж бол агуу хайраа хүүдээ зориулна аа. Аав бол салчихсан. Үе үе гарч ирнэ. Жааханд нь агсам тавьж байсан нь хүүгийн сэтгэлд тод үлдсэн байдаг...
За одоогоор нэг иймэрхүү. 400 хэдэн хуудастай, зузаан ном. Талдаа л орж байна. Санаж байх үүднээс блогтоо орууллаа. Хэлтэй устай хүмүүс өөрсдөө уншина биз ээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү.
0 件のコメント:
コメントを投稿