2021年9月26日日曜日

Амттан

Би уг нь элдэв амттангаа эрс багасгаж байгаа санаатай. Тэгсэн ч эсрэгээрээ жин нэмээд байх юм. Учир юуных?

Ажлын газрын хүүхэн гэрт нь байсан амттангаа аваад ирсэн байсан. Өөрсдөө идэхгүй, хэн ч гар хүрэхгүй байхаар нь аваад ирлээ гэсэн. 

Санаа зовлоо шүү дээ. Ажил дээр хамгийн бондгор нь хятад хүүхэд бид хоёр. Хоёулаа амттанд дуртай. Ха ха. 

Гэхдээ бид хоёрын амтлах эрхтнүүд арай өөр. Би чёко, бялуу гэх мэтэд дуртай. Мань хүн эдний япон амттанд дуртай. Бурамтай боов гэх мэт. 

Ажлын газрын минь нэг хүүхэн гэнэт ажлаасаа гарчихсан. Шалтгааныг нь сайн мэдээгүй. Дараа тухтай уулзахаар болсон. Бид мөнгө цуглуулж дурсгалын зүйл өгсөн. 

Хариуд нь ийм чёко өгсөн байсан. Гэрийнхэн дуртай идсэн. Бага зулзага харин одоогоор чёко идэж сураагүй л байна. Бид ч нэг их өгье гэж зүтгэхгүй л байна. 

Зөө байз? Энэ бага идээд байгаа хэрнээ нэмээд байгаа жингийн асуудлаа олчих гээд л үзэж тарж байна. Хөдөлгөөний дутагдал гэж гадарлаад байгаа ч хүү хаа гээд хөдөлчихөж чадахгүйдээ бас стрессдээд, энэ нь таргалалтын минь бас нэг шалтгаан болоод...

Гэх мэтээр аливаа зүйлс чинь хоорондоо асар их уялдаа холбоотой юм аа гэж ухаарав, энэ тэр. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿