Блогтоо бичиж оруулах гэсээр байтал өдөр судар нь жаахан зөрөөд байна. Энэ удаагийн тайлан нь зургийн дугуйлангийнх.
Өнгөрдөг жил тайлангаа гаргаагүй. Энэ жил багш нь зориг гаргалаа л гэсэн. Учир нь багш нь суга таяг тулдаг, бие хаа тийм ч сайнгүй л гэдэг хүн. Гэсэн ч цоглог хүн бий.
Энэ зурагт номоос сэдэвлэн зурсан байсан, дунд зулзага минь. "Мэккира моккира доондон" гэдэг нэртэй зурагт ном. Багад нь зөндөө л уншиж өгч байсан.
Бага зулзагадаа уншиж өгнө гэж бодоод л явна. Номын сан орж амждаггүй.
Энэ хэсгийг нь дуурайсан байх шиг байсан. Нэг жаал хүү тоглох найз байхгүй уйтгарлан сууж байгаад нэгэн модны ёроол дахь нүх рүү ороод явчихна. Тэндээс нь "тоглоё, тоглоё" гэж дууддаг шиг санаад байна.
Японд байдаг бол олж уншаарай. Хөөрхөн ном шүү.
Яг зурсан зургийг нь оруулах гэснээ болилоо. Нүүр номдоо ч оруулчихсан л даа, зөвшөөрөл авч байж шүү дээ.
Энэ тухай нь сонин дээр гараад. Зулзагын нэр ус бас гарчээ. Таньж мэддэг хүмүүс зургийг нь илгээгээд л, хэсэгтээ "од" болов шүү дээ. Өөрөө болохоор ичээд сүйд.
Гэснээс хэд хэдэн таньдаг хятад хүүхдээ явуулдаг. Явуулах гэж ирсэн шалтгаан нь их учир жанцантай. "Тийм нэртэй монгол хүүхэд явдаг тийм ээ? Их гоё зурдаг. Тэгээд л хүүхдээ явуулах гэж ирлээ" гэсэн байдаг юм билээ.
Тэр монгол хүүхэд нь о.зулзага минь шүү дээ. Хаа байсан хятад хүүхдэд хүртэл нөлөөлөөд амжсан бид чинь. Хэ хэ. Нэрэлхэлгүйгээр хэлчихье.
Энэ удаад ч дунд зулзагыг минь явдаг гэсэн, хүүхдээ өгөх гэж ирлээ гэж хэдэх хүн гарч ирээсэй. Хи хи.
Зиак нэг иймэрхүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.
0 件のコメント:
コメントを投稿