2021年10月1日金曜日

Жүжиг

Өмнөх нэг бичлэгт "Мэккира моккира доондон" гэдэг номноос сэдэвлэж зурсан гэж байсан даа. 

Тэгсэн юм гэдэг чинь учиртай юм байна. Энэ удаагийн жүжиг минь бас яг энэ номоор хийсэн жүжиг. Хөөрхөн, жаахан маамаанууд инээлдээд л байсан. 


 Дээрх зураг бол танилцуулах хуудас нь. Би ч их олзуурхсан. Заавал очиж үзнэ гэж зүтгэсэн. Дунд зулзагынхаа сагсны дугуйланг хоцроож байгаад л үзсэн. 

Энэ гурван хүн л хүүхэлдэйн жүжиг тоглочихсон. Материаллаг баазууд, хүүхэлдэй гэх мэт нь ихэнх нь гараар, өөрсдөө хийсэн гэсэн. Авсаархан, чадалтай санагдсан.

Жүжиг тоглосон газрын үүдэнд байсан хорхой. Ном нь байдаг, дуу н байдаг хорхой доо. Монголоор юу гэдэг билээ? Энд болохоор ногоон хорхой гэдэг. Ногоон жаран хөлт?

Жаахан маамаа нар их дуртай байдаг. Хараад л шууд дууг нь аялах жишээний. Оригами буюу өнгийн цаасаар хийсэн нь хөөрхөн санагдаад өөрийн эрхгүй гар минь ухаалаг утас руугаа явсан. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿