Энэ удаад баглаа цэцэгний зураг орууллаа. Сая баахан тайлан болсон доо. Энд элдэв нээлт, ёслолд ихэвчлэн гоёмсог цэцэг бэлэглэдэг, чимдэг.
Дээрх зураг болохоор зургийн дугуйлангийн тайлангийн үеэр ширээгээ чимсэн байсан. Тайлан үзэсгэлэн гэхээр тийм ч сүртэй том байр энэ тэрд биш, энгийн л нэг барилгын нэг давхрын коридорт суагчдынхаа зургийг өлгөөд л болно.
Ингэх нь нэг бодлын их зүгээр санагдсан. Олон хүн үзнэ. Зорьж ирээгүй ч гэсэн тухайн барилга доторх албан байгууллагаар үйлчлүүлэхдээ үзнэ.
Мөн л зургийн дугуйлангийн ширээг чимээстэй байсан. Багш нь нэлээд гол дүрд тоглох дуртай хүн байдаг тул, хүмүүс жаахан сүрддэг, хоосон очиж барьдаггүй юм шиг байна лээ.
Би ч энэ удаад бэлэг сэлт гэсэнгүй. Энэ жил байгуулагдсаных нь 25 жилийн ой болж байгаа юм билээ. Түүнийх нь 10 хэдэн жил нь бид холбоотой, зулзагууд минь явж байна.
Бас л түүхээс нь бүтээлцжээ. Хэ хэ. Явцын дунд нэг бэлэг барина аа.
Бага зулзагын сэвлэгний үргээлгийг мялааж зургийн дугуйлангийн багш бэлэглэсэн. Зурдаг хүн болохоор мэндчилгээ энэ тэрийг бол хүү хаа гэхийн зуур зураг зураад л чимчихдэг.
0 件のコメント:
コメントを投稿