Ойрд амттан минь ихдээд л сууж байна. Нэг бүрчлэн өнгөтөөр бичих үү? Хэ хэ. СБА шүү, зарим нэг уншигчид минь.
Үүнийг мөн л дээрх шавь барьж ирсэн. Олуулаа байна гэж мэдээгүй болохоороо тоо нь хүрэхгүйд жаахан санаа нь зовоод л байх шиг байсан. Өө зүгээр зүгээр бид чинь хээгүй л гэлээ. Хэ хэ.
Усан үзэмний улирал тул ингэж усан үзэмтэй хийсэн бялуу. Улирал улиралд нь тохируулаад амттангаа хийчихнэ ээ, эд чинь сүрхий улс...
Ганц мужик хятад найз байдаг гэсэн дээ. Охинтой очиж болох уу? гэж утасдаад. Гэрээ цэвэрлээгүй, гэхдээ ир ир л гэлээ. Жаахан маамаатай айл чинь нэг тийм хөглөрсөн байх юм байна шүү дээ.
Ирэхдээ барьж ирсэн бялуу. Нөхрөө алгасаад хүний тоогоор авсан байсан. Өөрийх нь нөхөр гэртээ унтаж байгаа гээд л дурамжхан байсан. Ккк. Гэснээс энэ эрчүүд гэртээ байхдаа юу ч хийхгүй унтаад байхаар уур хүрдэг нь ганц миний зан биш л юм билээ.
Хятад хүүхэн ч адил, япон ч адил...
Үүнийг бага зулзага идсэн. Хажуудах борголыг мэдээж би уусан. Зүгээр л зураг авах гэж хажууд нь тавьсан болно.
Эднийхээр бол инстабаэ гэдэг. Инсаграмдаа оруулах гэж зураг дарахыг хэлж байгаа юм. Би сайн авдаг ч инстаграмдаа нэг их оруулахгүй ээ. Блогтоо л оруулчихдаг.
За тэгээд ирсэн зочидтойгоо хамаг дэлхийн юмыг хамж буу хална. Угаасаа би ч яриа талдаа юм шиг байна лээ. Нэг дажгүй гэдэг үнэлэлт өгсөн хүнтэйгээ бол бүр ч...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿