Дунд зулзагын онгод ойрд их ойрхон ойрхон бууж ирээд байна. Юүтүбээс харж байгаад л хийнэ. Нэг бүрчлэн тайлбар болон орцыг нь бичиж , хажуудаа тавьж байгаад л.
Гар утас шагайлаа, айпад унагаачихав аа? гэж үглүүлэхээсээ айгаад ингээд бичээд авчихдаг.
Томчууд бид бол залхуураад шууд л утсаа хараад л хийнэ тийм ээ? Өнөөх нь дуусахаар дахин дахин явуулж байгаад л. Хэ хэ. Суралцах зүйл их байна өө энэ зулзагуудаас...
Амталж шарсан тахианы мах. Юун КФС. Тэрнээс ч гоё амттай за юу? Хоёр ч удаа хийж өгсөн. Энэ анхных нь. Цагаан юм харагдаад байгаа биз? Энэ дүрдэг цардуул нь. Ихдүүлсэн бололтой, дараагийн удаад бага хийнэ ээ гэсэн.
Хоёр дахь удаагийнх нь. Цардуулаа ихдүүлэлгүй, яг тааруулсан байсан. Гэрийнхэн амаа олохгүй л идлээ. Зургийг нь аваад эгчид явуулаарай, намайг хичээж байгаа, чадаж байгааг минь уламжлаарай гэсэн.
Эвий минь, эртээд эгч нь "ээж аавдаа сайн туслаарай, хичээлээ сайн хийгээрэй" гэж захиргаадаж байсан. Айлын томууд ихэвчлэн захиран тушаагаад явчихдаг уу?
Заримдаа эгчтэй нь харьцуулаад байдаг юм, энэ зангаа засчих санаатай үзэж тарж л байна. Хичээнэ ээ, ээж нь ч бас.
Омлет хийх гээд чадаагүй. Өндгөө шарахдаа алдаа гаргасан гэж өөртөө дүгнэлт өгч байна лээ. Ойр ойрхон хийж үзнэ ээ л гэсэн. Амт бол дажгүй байсан.
Нэг иймэрхүү, охин хүүхэд онгод нь орох сайхан юм өө. Бүстэй хүүхэд хэр бол оо? Бас сайхан онгод ороосой, томроод.
Бүгдэд нь амжилт хүсье. Үр зулзагуудаа урмаар тэтгээд явчихаарай. Түр баяртай.
Хөөрхөн юм аа, тахиа амттай харагдаж байна.
返信削除Баярлалаа. Амттай байсан. Чаддаггүй ээжийн хүүхдүүд ажилтай болдог гэж бас ч гэж үнэний ортой бололтой шүү. Хэ хэ. Өөрийгөө өмөөрсөн үү?
削除