2021年10月28日木曜日

Тэмдэглэсэн нь

Дунд зулзагын тамирын өдөрлөг болж өнгөрөв. Уг нь хавар сургуулийн хэмжээнд, бүх сурагчдаа нэгэн зэрэг, нэгэн дор хамраад болдог юм. Тэгсэн ко гуайгаас болоод сүүлийн хоёр жил маш цомхон, 1-6 ангийнхныг хоёр хоёроор нь хамт өөр өөр цагт хамруулж болсон. 

Өдөр нь нэг өдөр л дөө. Би нэг өдөр ажлаасаа бүтэн чөлөө авсан. Очиж үзсэн. 

Өмнө нь амралтын өдөр, эцэг эхүүд аятайхан газар олж авах гэж алаан болдог, олбог дэвсгэрээ дэвсээд, өдрийн хоолоо бэлдэж авч очоод, өдөржингийн юм болдог юм. 

Ойрхон бол эмээ өвөө нь хүртэл ирдэг байхгүй юу?

Энэ удаад нэг гэрээс нэг л хүн ирж үзээрэй, хүүхдээ дэмжиж байна гээд чанга чанга орилоод байв? Орилж болохгүй гэх мэт заавар ирсэн. Мэдээж амны хаалтаа заавал зүүсэн байх. 

Тамирын өдөрлөг болсны орой хамтдаа гадуур хооллох гэсэн боловч гол баатар маань сагнсы дугуйлан нь оройтож тардаг тул маргааш нь хоолонд орсон. 

Хүсэлтээр нь халуун тогооны хоол идэхээр болов. О.зулзагыг явахаас өмнө нэг танил япон өвөө гаргаж өгнө гээд гадуур хоолонд оруулж дайлахад орсноос хойш дахин ормоор байна л гээд байсан юм. Энэ удаад сайхан шалтаг болсон. 

Шөл нь дээрх зурагт харагдаж байгаа тогоон дотор хоёр янзын шөл. 4 янзын шөл авч болно. Гэхдээ нэмэлт мөнгө төлнө. Халуун ногоотой тул авсангүй.

Дуртай шөлөндөө дуртай ногоогоо хийгээд чанаад болохоор нь өөрсдөө шууд тавгандаа авч иднэ. Тэр авч идэх өөрийн жижиг тавганд бас дуртай амтлагчаа хийсэн байдаг.

Есөн жорын л ногоо байна. Мэдээж дан ногоо чанахгүй. Мах чанана. Бид мөөгөнд дуртай.

Тахианы татсан мах. Ийм хулсан тавагт хийсэн байдаг. Хажууд нь харагдаж байгаа хутга? шиг зүйлийг ашиглаж шөлөндөө бага багаар хийнэ. Бөөрөнхийдүү хэлбэртэй болдог. Манайхаар бол бөөрөнхий мах л юм даа. 

Чанах махаа ийм нимгэн хэрчсэн байдаг. Нэг ийм тавгандаа хэдхээн ширхэг ирнэ. Анх удаа идэх гэж байхдаа ямар цөөхөн юм бэ? гээд голж байж билээ? 

Олоон жилийн өмнө шүү дээ. Хи хи. 

Ганцхан ийм таваг мах идэхгүй, мааш олныг захиалж иднэ. Хүнээсээ болно. Махчин бид бол мааш олноор нь захиалж авна өө. Үхэр гахайн мах гоцуу байна. 

Ингэж мах ногоо идэхийнхээ хажуугаар агшаасан цагаан будааг ч сайн цохино. Ялангуяа хань ижил. Би ч цагаан будаагаа, цагаан талхаа багасгаж байгаа болохоор бага шиг идсэн. 

Хоолондоо цадаад ирэхээр зулзагууд амттан луу дайрна. Ихэнхдээ зайрмаг иднэ. 

Уух ундаа болон цай нь тусдаа үнэтэй. Бид барагтаа авдаггүй. Учир жанцантай. Түүнээс нарийлсандаа ч биш. 

Зулзагууд хоолоо идэхгүй наана нь чихэртэй ундаагаар гэдсээ дүүргэчихээд, олигтой хоол иддэггүй юм. О.зулзага бол бүр дасчихсан. Тэр бүр чихэртэй ундаа уух гээд байдаггүй. 

Хоёр багыгаа бас сургаж байгаа. Дунд зулзага ч бараг дасчихсан л даа. 

Тэгэхгүй бол хоолон дээрээ ундаа уудаг айл байдаг юм билээ. Буруу шүү. Анхаараарай.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿