2021年10月22日金曜日

Cosmos цэцэг

Зугаалсан нь гэдэг зураг шүү. СБА шүү таминь минь. 

Хань ижлийг амарсан нэг бүтэн сайнд гэрээрээ зугаална шүү гэж хэлж, сануулж байж, аавыгаа, хань ижлээ гэрт нь тогтоон байж, хамтдаа явсан.

Тэгэхгүй бол амралтынхаа өдрөөр л уул хад гэж яваад, зулзагууд минь жаахан уйдас гээд байсан юм. 

Хүүхнүүд л болсон хойно цэцэг хуаранд дуртай гэж. Сонин дээр гарсан байхаар нь олж хараад, зорин зорин энэ космос цэцгийн гудамжийг үзэхээр явлаа. Тэгсэн зурагтаар бас хальт танилцуулсныг хань ижил, дунд зулзага хоёр үзсэн гэнэ. 

Өө тэгвэл мэдэж байгаа юм байна, ашгүй болсон.

Ихэвчлэн ягаан өнгийнх байсан. Ганц нэг ийм улаан өнгийн космос харагдсан. Тэр өдөр нэлээд салхитай, цэцэгнүүд маань эсрэг тал руугаа найгаж ганхаад, зураг дарахад ихээхэн авъяас шаардсан шүү.

Гол дагуух хэсэгхээн газарт нутийн хүүхдүүд энэ цэцгийг суулгаад, арчлаад ургуулаад, жилээс жилд ирэх жуулчдын тоо ихэсч байгаа гэсэн байх шүү. 

Одоохондоо ойр хавьд нь нэг их үзээд харчихаар газар үгүй ч яваандаа хөөрхөн хөөрхөн жижигхэн кафе энэ тэр нээгдэх байх даа гэж ярилцав. 

Харин ойрхон хүнсний дэлгүүр харагдсан. Зугаалах зам буюу цэцгийн эсрэг талд ийм тутрагын талбай харагдсан. Ургацаа хураагаад дууссан байх. 

Галт тэрэгнийхээ буудлаас их ойрхон. Хань ижил дараа нь зулзагуудтайгаа галт тэргээр ирэх юм гэсэн. Дараа ч гэж дээ ирэх жил. Учир нь цэцэглэх хугацаа нь 9 сарын дундуураас 10 сарын эхэн гэсэн. 

Ирэх жил галт тэрэгний зураг хавсаргахыг бодно оо...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт.

Жич: Нэвтэрхий толь болсон нэг найзаасаа цэцгийн монгол нэрийг асуусан чинь "ЭНХЭЛГЭНЭ" гэж хэлж өгсөн. Баярлалаа. 

2 件のコメント:

  1. Энэ чинь хөдөө хээрийн цэцэг биш үү

    返信削除
    返信
    1. Мэдэхгүй, хөдөө газар л даа манайх. Гэхдээ үүнийг тарьсан гэсэн.

      削除