3 дахь дэвтэр лүүгээ орсон. Гэснээс өмнөх дэвтэрт Камия Шинжи хөвүүн маань дугуйлангийнаа даргаар томилогдоно. Ингэж ахлагч гэх юм уу? даргаар томилогдох чинь бас л хэцүү ажлын нэг тийм үү?
Багаа удирдаж нэгтгэнэ. Үлгэрлэнэ. Мань хүн гэхдээ ахынхаа бэртлээс болоод хэсэг энэ ажлыг цалгардуулаад амжсан гэж байгаа.
Энэ 3 дахь дэвтэрт болохоор мэдээж мужаасаа шалгарах тэмцээн, шинэ тамирчдын хоорон дахь тэмцээн гэх мэт тэмцээнүүдийн тухай гарна. Багийнх нь сурагчид бас тус бүрийн чадвараас болоод, саадтай гүйлт, 100 м, 200 м, өндрийн харайлт гээд л байна.
Шинээр орж ирсэн нэг хөвүүн бас л зан ааш, бусадтай харьцаж буй байр байдал гээд л толгойг нь өвтгөнө.
Гэх мэт зохиол минь үргэлжилж байна аа. Өө тийм энэ спортоор хичээллэдэг тамирчдын хувьд бэртэл, гэмтэл чинь асар их дарамттай, сэтгэл санааг нь тавгүйтүүлдэг зүйл байдаг юм байна шүү дээ.
Мэдээжийн юм биччихсэн үү? Хэ хэ. Бэртлээ дагаад тамирчид элдэв л ааш араншин, үйл хөдлөл гаргадаг юм байна.
Ахтайгаа хэл амаа ололцоод эвлэрсэн, ах нь хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо байнгын дасгал хөдөлгөөний эмчилгээ хийлгээд явна, хөл бөмбөгийн талбайдаа хэдийд эргэн очих нь тодорхойгүй ч...
Нэг хөөрхөн нь миний хамгийн дуртай сэдэв болох хайр сэтгэл гарна. Дугуйлангийнхаа нэг охинд талтай байгаад, өнөөх нь бас өөрт нь хоосонгүй л юм шиг байна лээ.
Яг ч одоогоор учир зүйгээ олчихоогүй, нийлчихээгүй л байна. Шинжи маань өөрөө жаахан ичингүйрэн балайраад л байгаа болохоос. Бусад найзууд нь бараг өөрөөс нь өмнө аль хэдийн "талтай" гэдгийг нь мэдчихээд байхад.
Гэснээс дасгалжуулагч багш нь ганц бие залуу. Хайр дурлалын асуудал хориотой шүү гэж хэлдэг ч, мэр сэр "нийлчихсэн" хосууд гарч ирнэ. Хэ хэ. Арга ч үгүй дээ, ид биесээ сонирхдог нас нь юм чинь тийм ээ?
100 метрийг 10 секундэд гүйнэ гэдэг асар хурдан байна гэсэн үг үү? Гүйж мэдэхгүй болохоор. Хэсэг нөхөд 10 секунд хэдэн дойлын хооронд л өрсөлдөөд байна.
Нэг хоёрхон дойлоор л урд хойноо ороод, нэг хоёр гурав дугаар байр эзлээд байна. Би өөрөө гүйж үздэг юм билүү? Нэг өдөр. Хэ хэ. Бондойчихоод яаж гүйх бол? Иччихлээ, болилоо...
Хэд хэдэн төрлөөр мужаасаа шалгараад бүсийн тэмцээнд оролцохоор явна. Мужийн тэмцээнд харин яахыг таашгүй...
Гэснээс нэг хөөрхөн охин энд гүйлтийн дугуйланд сурдаг. Хурдаг гүйдэг шиг байна лээ. Өнгөрдөг жил сургуулийнхаа буухиа гүйлтийг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Манай улсад хурдан бөгөөд чадвартай хүүхдүүд зөндөө байдаг байх даа. Эднийхэн шиг бүр цэцэрлэгээс нь тодруулаад гаргаад ирдэг бол тийм ээ? Тамирын өдөрлөгийн хамгийн сүүлд буухиа гүйлт болдог юм.
Ихэвчлэн тэр буухиа гүйлтээр л тодроод гараад ирдэг шиг байсан. Тэгэхээр нь ээж аав, багш нар нь олж хараад, тэр чиглэлээр нь дугуйлан секцэд оруулдаг шиг.
За нэг иймэрхүү. Энэ номыг ингээд өндөрлөе. Дахин бичихгүй ээ. Угаасаа дуусахд цөөхөн хэдэн хуудас үлдсэн.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿