Ойрд намрын налгар өдрүүд үргэлжилж байна. 11 сарын 3-нд "Соёлын өдөр" гээд амрав.
Хань ижлээ уул хад явахгүй шүү, бидэнд цаг гаргана шүү гэж лүндэн буулгаж байж, дөрвүүлээ баруун тийш гараад давхив.
Баруун тийш байдаг суугуул нутгийнхаа хайрхныг зорив. Хайрхан маань намар цагт нэлэнхүйдээ улайгаад, шаргалтаад өнгө алагладаг юм.
Тэрхүү байгалийн үзэсгэлэнг үзэж, нүд сэтгэлээ баясгах гэж нутгийн иргэд, гаднаас гээд жуулчид тасрахгүй.
Өнөөх илжгэн чих жимсийг ингэж хатаадаг. Хальслаад, өлгөнө. Илүү амттай, илүү чихэрлэг, илүү үнэтэй зарагддаг. Хөдөөний нэг айл ингэж өлгөсөн харагдахаар нь тэсэлгүй зураг дарсан нь энэ.
Ингэж ул улаан болдог мод байна. Шаргал модны зураг аваагүй. Эх оронд минь илүү гоё шаргалтсан мод ихтэй шиг санагдаад.
Бага байхад модны навчис шав шар болдог л сэтгэлд тод үлдэж дээ. Тийм болохоор эндхийн шар навчис цаанаа л өөр шар өнгөтэй мэт санагддаг. Юуных вэ?
Насны намар гадаа иржээ...
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿