Суугуул нутгийнхаа хайрханд очсон гэсэн дээ. Намрын өнгө аясыг, байгалийн үзэсгэлэнг харж мэлмий юугаан баясгаад, сэтгэл зүрхээ ариусгаад ирсэн гэж бичсэн дээ.
За энд хайрхан минь харагдаж байна. Наана нь манай ирээдүйн зуслангийн байшин харагдаж байна.
Энэ зүрх дарсан газар айлын жаахан маамаанууд нарлаад. Бөмбөг хөөж гүйгээд.
Бид бас юу гэж дутахав? Агаарын теннис тоглов. Бөмбөг хөөж гүйв.
Уулын нөгөө тал нь Япон тэнгис. Наана нь ганц мод торойгоод. Нартай өдөр бол дор нь орж сэрүүсэхээр.Бид гарах гэж нэлээд удаад, үдээс хойш тоглож наадсан. Болоогүй ээ, тэндээ хоолны газарт орж мах шарж идсэн. Хайрхны минь ар тал. Шаргалтаад, улайгаад үзэсгэлэнтэй байсан.
Дотроо уул усандаа талархаж, шивнээд ирсэн. Түүнээс монголд болдог шиг сүртэй тахиж бариагүй ээ. Сүү өргөөгүй ээ. Оронд тэндхийнхээ сүүгээр хийсэн өтгөн сайхан зайрмаг авч идсэн.
Би ч идээгүй л дээ, манай хэд идсэн. Би чинь амттанаас зугтаах гэж үзэж тарж байгаа. Чадахгүй л байна.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿