2021年11月13日土曜日

Усан будаг, тосон харандаа

Зулзагууд минь үе үе усан будаг гаргаж ирж зурна аа. Би ч багадаа усан будгаар туйлдаг байлаа. Онцлог нь зурж чаддаггүй байсан л даа. Хэ хэ. Тийм болоод ч тэр үү? Зулзагуудаа зурдаг болоосой гэж боддог оо.

Дүүгээ үстэй байх үед нь зурсан. Дараа нь харснаа Майкл Жексон шиг болчихож гэсэн. Зурж чаддаггүй ээжид бол үнэн гоё л зурсан санагдсан. Ямар сайндаа зураг дарах вэ дээ?

Дүү нь нэг иймэрхүү бүтээл туурвисан. Энэ чинь бас л их авъяас биз дээ? Хи хи.

Цэцэрлэг, сургуульд нь усан будгаар, тосон харандаагаар зурах хичээл харьцангуй олон давтамжтай юм билээ. 

Гэснээс хичээл дээрээ зурсан нэг зураг нь сургуулиасаа шалгараад, үзэсгэлэнд гарсан. Бид очиж үзсэн. 

Энэ тосон харандаагаар зуржээ. Манайд о.зулзагын үеэс л байсан тосон харандаанууд жижигхэн болчихсон ч хаялгүй хадгалаастай байдаг. Үе үе тийм шалаар нэг цаас дэлгэж байгаад зурна шүү дээ. 

Үлэг гүрвэл зуруулна гэж лүндэн буулгана аа. Ийм үед эгч нар л аминд орно шүү дээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿