Өвөл цаг дөхөж байхад цэцэг навч ургуулаад байдаг улс шүү дээ. Ганц нэг зураг оруулах уу?
Энэ жил цас хэр орох бол? гэж ярьсан улс байна. Хагас бүтэн сайнд дулаахан, нартай байвал ойр зуур гарч орохоороо цэцэг хуараа дараад яваа шүү...
Хүүхдийн байгууллагын гадаах цэцэг. Ойрд бид энэ байгууллагаар занималдаад байгаа. Яагаав, өнөөх япон цаасан дээр зураг зурдаг арга хэмжээг явуулсан байгууллага.
Гадаах цаг нь цаг тутамд дуугардаг, бүжиглэдэг юм. Түүнийг нь бага зулзага харж баясаад байгаа.
Ажлын газрын нэг давхарт гарсан цэцгийн үзэсгэлэнгийн нэг хэсэг. Нүүр номдоо оруулсан чинь би хийсэн юм шиг сэтгэгдэл төрүүлчихсэн байна лээ. Ккк. Үлдээсэн сэтгэгдлүүдэд хариу бичиж амжаагүй л явна.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿